СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-11-26

Өнөөдөр анхдугаар Үндсэн хуулиа баталж, БНМАУ-аа тунхагласан баярын өдөр тохиож байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

 

Монголын ард түмэн анхдугаар Үндсэн хуулиа баталж, дэлхий дахин Хаант Засаглалаас Бүгд найрамдах засаглалд шилжиж буйгаа зарлан тунхагласны түүхт 95 жилийн ой өнөөдөр тохиож байна.

1924 оны есдүгээр сарын 08-нд халхын дөрвөн аймаг, Дөрвөдийн хоёр аймаг, Алтай ба Хөвсгөлийн Урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошуу ба ардын цэргийн ангиудаас сонгогдсон Ардын хурлын төлөөлөгчид 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр хамгийн анхны Үндсэн хуулийг баталж байжээ.

Анхдугаар Үндсэн хуулийн 1-р зүйлд “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд найрамдах Бүрэн эрхтэй Ард улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн, улсын аливаа хэргийг УИХ ба мөн хуулиар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийдвэрлүүлэх явдлыг нийтээр сүслэн дагавал зохино” хэмээсэн байдаг юм.
 
Хаант засаглалын 2000 гаруй жилийн түүхэн уламжлалтай Монголчууд анхдугаар Үндсэн хуулиараа засаглалын хэлбэрээ эрс шинэчлэж, төрийн эрх барих дээд эрхийг ард түмэндээ олгосон явдал нь дэлхий дахины нэн шинэ ололтыг улс оронд нэвтрүүлсэн бахдам амжилт байсан нь дамжиггүй.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.