СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Чанга дэглэмтэй хориход байгаа Жулиан Ассанжийн бие мууджээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Викилийкс цахим хуудсыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийг Лондон дахь Эквадорын элчин сайдын яам цаашид орогнуулах боломжгүй болсноор Британийн цагдаа нар түүнийг чанга дэглэмтэй хорих газарт шилжүүлсэн. Гэтэл Ассанжийн биеийн байдал муудаж, чанга дэглэмтэй хорих газарт амиа алдаж магадгүй болсон гэдгийг 60 гаруй эмч нар ил захидалд бичжээ.

АНУ-ын нууц баримт материалыг дэлгэсэн хэргээр Вашингтонд хэрэг нь шилжиж магадгүй байгаа 48 настай Австралийн иргэнийг чанга дэглэмтэй хорихоос эмнэлэг руу шилжүүлэх хүсэлтийг эмч нар ил захидалдаа дурдсан байна.

НҮБ-ын хүний эрхийг хамгаалах ажилтан Нилс Мелцерийн хэлснээр Ассанжийг чанга дэглэмтэй хорих газарт эрүүдэн шүүж, тамлан зовоож байж болзошгүй шинж тэмдэг ажиглагдсан гэжээ. Их Британийн Дотоод хэргийн сайдад илгээсэн 16 хуудас бүхий захидалдаа эмч нар “цаг алдаж болохгүй, биеийнх нь байдлаас ажиглахад амьсгал хураахад тун ойрхон ирсэн” хэмээн онцолсон байна.  Уг захидлыг Америк, Австрали, Британи, Швед, Итали, Герман, Шри Ланка, Польш улсуудаас ирсэн эмч нар бичжээ.

Жулиан Ассанж өнгөрсөн дөрөвдүгээр сард Эквадорын элчин сайдын яамнаас баригдсанаасаа хойш хагас жилийн дараа өнгөрсөн сард олон нийтийн өмнө ил гарч шүүх хуралд оролцоход биеийн байдал нь маш муу, шүүх хурлын явцыг ойлгоогүй гэх хариултыг өгсөн тухай эх сурвалж дамжуулжээ.

 

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.