СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Архив"-ын С.Гаваа авлигач нэртэйгээр тэтгэвэртээ суулаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

 

Нийслэлийн архивын газрыг сүүлийн гучин жилийн турш зайдалж, мөлжсөн Нийслэлийн архивын газрын дарга Сүрэнгийн Гаваа гэх эмэгтэй албан ёсоор тэтгэвэртээ гарч, ажил үүргээ шилжүүлэн өгч буйг та бүхэн харж байна.

С.Гаваа даргын авлига албан тушаалын маш ноцтой зөрчлүүдийг 2018 оны нэгдүгээр сараас эхлэн “Монголын мэдээ” сонин цувралаар илчилж, Архивын хөгжлийн сангаар дамжуулан үйлддэг авлигын гэмт хэргийг нь таслан зогсож байлаа.
Гэвч Монголын хууль хяналтын байгууллагууд тэр дундаа АТГ, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын албан хаагчид хэвлэл мэдээллээр ил болсон авлига албан тушаалын гэмт хэргийг нь огт шалгахгүй байсаар өнөөдрийг хүрсэн юм.

Манай телевиз С.Гаваагийн авлига албан тушаалын гэмт үйлдлийг илчилсэн хоёр цуврал нэвтрүүлгээ бэлтгэж, олон нийтэд хүргэсний дараа арга буюу Нийслэлийн удирдлагууд С.Гавааг тэтгэвэрт нь гаргажээ.

Хэрвээ Монгол Улсад шударга ёс, хуульт ёс гэж байсан бол С.Гаваад 36 сарын цалинтай нь тэнцэх (ойролцоогоор 110 гаруй сая төгрөг) цалинг олгож тэтгэвэрт нь суулгахгүй байх байлаа. С.Гаваагийн байгууллагаа, улсаа тонон мөлжсөн хохирлыг нь нэг бүрчлэн эргэн төлүүлж, шившигтэйгээр ажлаас нь зайлуулж, хуульт ёс, шударга ёс Монголд тогтож байгаа гэдгийг бусад авлигачдад жишээ болгон харуулах ёстой байв.

FACTCHECK: Нийслэлийн архивыг тонох “С.Гаваа ажиллагаа” нэвтрүүлгийг энд дарж үзнэ үү.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.