Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Одбаяр "Korean Air" компанийг Монгол Улсын болон төрийн өндөр албан тушаалтны нэр хүндэд халдсан гэх шалтгаанаар Олон улсын шүүхэд өгөхөөр болжээ.
Тэрээр "Korea Air"-ийн онгоцоор зорчиж явах үедээ онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт үзүүлсэн гэх шалтгаанаар БНСУ-д түр саатуулагдаж, улмаарт торгууль төлж байж эх орондоо ирсэн билээ.
Мөн тэрээр өнгөрсөн долоо хоногт ҮХЦ-ийн даргын ажлаасаа чөлөөлөгдсөн юм. Тэгвэл ийнхүү "Korean air"-тэй шүүхдэлцэхээр болжээ.