СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2019-11-22

Эрүүл мэндийн даатгалын сангийн 30 тэрбум төгрөгийг “Чингис хаан” банкнаас буцаан авах уу

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

-Тус банкны ТУЗ-ийнхнөөс нь байцаалт авчээ-

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын дарга Ч.Алтанхуягийн хэрэгт холбогдуулан арилжааны “Чингис хаан” банк, түүний гүйцэтгэх захирал С.Сандагдорж нарыг яллагдагчаар татаж, улмаар тэдэнд яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлсэн талаар бид өнгөрсөн долоо хоногийн баасан гаргийн дугаартаа мэдээлсэн билээ.

Тодруулбал, ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг болон тус газрын Санхүү, төлбөрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Баярхүү нарыг Эрүүгийн хуулийн 22.4-5 дахь хэсгийн “Улс төрд нөлөө бүхий этгээд, нийтийн албан тушаалтан бусдаас хахууль авсан” гэх үндэслэлээр буруутгаж буй бол хэмээн яллагдагчаар тооцоод байгаа.

Түүгээр ч тогтохгүй 2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдөж буй Эрүүгийн хуульд заасныг үндэслэн “Чингис хаан” банкийг нь яллагдагчаар татсан юм

Тодруулбал, энэ хуулийн 22.5-3 дахь хэсэгт заасан “Хахууль өгөх гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж нэг зуун хорин мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ” хэмээн заасныг үндэслэсэн байгаа.

Бидний авсан мэдээллээр . Улмаар үүнийхээ хариуд энэ оны дөрөвдүгээр сарын 30-наас наймдугаар сарын 31 хүртэлх хугацаанд дансны үлдэгдэл мөнгөнөөс 1-1.3 хувийн хүү бодож С.Сандагдоржоос зургадугаар сарын 3-нд 15.6 сая төгрөг авсан байна.

Түүнээс хойш долдугаар сарын 1-нд 25.8, 18-нд 13.6, наймдугаар сарын 22-нд 8.9, есдүгээр сарын 9-нд 22.1 сая гэх байдлаар нийт 86.2 сая гаруй төгрөг бэлнээр авсан нь тогтоогдсон байна. Уг нь хууль сахиулах байгууллагынхан гэмт хэрэгт шалгаж байгаатай холбогдуулан эд хөрөнгө битүүмжилдэг ч Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө байнга эргэлтэд орж буй учраас гүйлгээнд хязгаарлалт тавих боломжгүй байдаг аж.

Тиймээс өдгөө тус сангийн хөрөнгөөс зарцуулсаар 30 тэрбумаасаа багассан ч “Чингис хаан” банкныхаа дансанд байгаа гэнэ.

Хуучнаар Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын удирдлага “Чингис хаан” банктай 2017 оны наймдугаар сарын сүүлчээр мөнгөн хадгаламжийн гэрээ жилийн 15.2 хувийн хүүтэй байгуулсан аж

Улмаар 2018 оны нэгдүгээр сарын 30-нд “Чингис хаан” банкан дахь 3201.... дугаартай харилцах дансны үйлчилгээний гэрээг жилийн 5.5 хувийн хүүтэй байхаар, энэ оны гуравдугаар сард уг дансны үйлчилгээний гэрээн зургаан хувийн хүүтэй байхаар нэмэгдүүлсэн байна.

Хэдийгээр энэ нь хууль, журмын дагуу хийж буй ажил ч нь хуулийн этгээдэд давуу байдал бий болгосон үйлдэл гэж хууль сахиулагчид үзэж байгаа юм.

Ийнхүү давуу байдал бий болгосных нь төлөө “Чингис хаан” банкны хувьцаа эзэмшигч “Нью стандарт финанс” ХХК-ийн дансаар урьдчилгаа хэлбэрээр сар бүр байршуулсан мөнгөн дүнгийн хоногийн үлдэгдлийн 1-2 хувиар хүү тооцож таван удаагийн гүйлгээгээр хахууль өгсөн нь мөрдөн шалгах ажиллагаагаар нотлогдсон аж. Гэхдээ тэднийг санхүүгийн луйвар болзошгүй үйлдэлд гэм буруутай, эсэхийг шүүх эцэслэн тогтооно. Түүнээс өмнө хэргийг хаана хэмээн зарим хүн явж буй гэх сураг бий ч хууль сахиулагчид хөөн хэлэлцэх хугацаа дуусах болоогүй, шуурхай шалгаж гэм буруутай үйлдэл нь нотлох баримтаар батлагдсан учраас эрүүгийн хариуцлагаас мултрахгүй байх гэж үзэж байна.

Уг хэрэгтэй холбогдуулан “Чингис хаан” банкны ТУЗ-ийн гишүүд болон “Нью стандарт финанс” ХХК-ийн өмчлөгч зарим хүнээс тайлбар мэдүүлэг авсан байна. юм байна.

Эрүүгийн, тэр дундаа авлигын хэргийн яллагдагчаар татагдсан “Чингис хаан” банкны ТУЗ-ийнхэн, хөрөнгө оруулагч “Нью стандарт финанс” ХХК-ийн удирдлага болон банкны гүйцэтгэх захирал Сүхбаатарын Сандагдорж нар улс төрд нөлөө бүхий этгээд болох ЭМДЕГ-ын Чулуунбатын Алтанхуягт хахууль 86.2 сая гаруй төгрөгийн хахууль өгсөн үйлдлээ хэрхэн тайлбарласан нь шүүх хурлын үеэр тодорхой болох биз ээ. Юутай ч тэдний гэм бурууг тогтоолгохоор НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэх нь тодорхой юм билээ. 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.