СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: СЗХ-ны дарга С.Даваасүрэн, Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Нийтэлсэн
5 жилийн өмнө

Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга С.Даваасүрэн нар өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгсөн билээ. Гэвч тэднийг чөлөөлж, томилох эрхтэй УИХ-ын хуралдаанаар эцсийн шийдвэрийг гаргах ёстой.

Улсын Их Хурлын пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаан өглөө 10:30 цагт эхэлж уг асуудлыг хэлэлцэж эхэллээ.

Тэднийг Монгол Улс ФАТФ байгууллагын зээлжих зэрэглэлийн “Саарал жагсаалт”-д орсонтой холбогдуулж, ажлын хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаа аж. 

Сурталчилгаа
  • 2019-11-21 11:05

    Ш.Раднаасэд: Гишүүд минь өөрсдийнхөө сул талыг сайн нуу...

    УИХ-ын чуулганаар одоо "Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Гишүүд асуулт асууж, үг хэлж байна. 

    2019-11-21 10:50

    Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. С.Даваасүрэн дарга өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдье гэсэн өргөдлөө өгсөн байсан тул УИХ-ын гишүүдийн горимын саналаар санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 60.5 хувийн саналаар дэмжигдлээ. Үүгээр Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө.

    Дараа нь Монголбанкны Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь чөлөөлөх тухай асуудлын хэлэлцэж эхэллээ. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Даваа гаригт УИХ-ын даргад өгсөн билээ. Нийт гишүүдийн 57,1 хувийн саналаар түүнийг мөн үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

  • 2019-11-21 10:50

    2019-11-21 11:05

    Ш.Раднаасэд: Гишүүд минь өөрсдийнхөө сул талыг сайн нуу...

    УИХ-ын чуулганаар одоо "Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Гишүүд асуулт асууж, үг хэлж байна. 

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.