СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

70 кг хар тамхи тээвэрлэсэн дипломатчдыг шүүх хурал ирэх долоо хоногт эхэлнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

 

ХБНГУ-ын Дрезден дүүрэгт дипломат дугаартай Мерседес Бенц и класс загварын суудлын автомашинд 70 кг хар тамхи тээвэрлэж яваад баривчлагдсан тагнуулын дэд хурандаа Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нарыг шүүх хурал ирэх долоо хоногт эхэлнэ.

 Герман Улсын  Landgericht Dresden дүүргийн шүүхэд 2019 оны 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 18-ны хооронд болох тов гарсныг Дрезден дүүргийн прокурорын газрын хэвлэлийн төлөөлөгч Юрген Шмит www.livetv.mn сайтад өмнө нь ирүүлж байсан.

Хэргийн сануулбал, Туркийн Истанбул дахь ЕКГ-ын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар 2019 оны тавдугаар сарын 03-нд БНЧУ-ын хилээс ХБНГУ-ын хил рүү дипломат дугаартай автомашинд нэг бүрийг 500 граммаар боож бэлтгэсэн, 140 боодол хар тамхи тээвэрлэж яваад ХБНГУ-ын цагдаа нарт баригдсан юм.  Дрезден дүүргийн прокурорын газраас 2019 оны наймдугаар сарын 12-ны өдөр Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нарт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн билээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.