СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2019-11-20

LIVE: Ж.Батбаясгалан: Улаанбаатар хот ирэх онд автомашины татварыг нэмнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

НЗДТГ-аас нийслэлийн 2020 оны төсвийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ. 2020 оны төсвийн асуудлаар НИТХ-ын Тэргүүлэгч, НЗД-ын ногоон хөгжил агаарын бохирдол хариуцсан орлогч Ж.Батбаясгалангаас тодрууллаа

НЗД-ийн нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан 

"Нийслэл хотын 2020 оны улсын төсвийг Нийслэлийн иргэний танхимд олон нийтэд нээлттэйгээр хэлэлцүүллээ. УИХ-аас 2020 оны улсын төсвийг баталсан хэдий ч хориг тавих зэрэг бусад асуудлаас үүдэн хуулийн хугацаагаар хараахан баталгаажаагүй байгаа. Нийслэлийн төсөв ч мөн энэ шалтгаанаар батлагдаагүй байна. Сангийн яаманд хянуулж, иргэдээсээ санал авч байна. 9 дүүргийн төлөөлөл, бусад төрийн бус байгууллагуудаас санал авлаа. 

Улаанбаатар хот улсын төсөвт нилээн өндөр орлого буюу 319 тэрбум төгрөг төвлөрүүлэх үүрэг хүлээсэн. 2019 онд 289 тэрбум төгрөг төвлөрүүлэх үүрэг хүлээж байсан. Гэхдээ улсаас нийслэлд хөрөнгө оруулалтын чиглэлээр нилээн их бүтээн байгуулалт хийгдэх нээ. 

Ер нь бол нийслэл хот ирэх 2020 онд нэг их наяд төгрөгийн орлого олох ёстой.  Үүний гуравны нэг буюу 300 орчим тэрбум төгрөгийг улсын төсөвт татан төвлөрүүлнэ. Мөн адил гуравны нэг хувиар нь урсгал зардлаа санхүүжүүлнэ. Үлдсэн хэсгийг нь хөрөнгө оруулалтад чиглүүлэх төлөвлөгөөтэй байгаа ч энэ бүтэхгүй байх магадлалтай. 

2016, 2017 онд эдийн засаг хүнд байх үед нийслэл хот даван туулах төлөвлөгөө боловсруулж хоёр жил үүнийгээ мөрдөж байж зардлаа хянаж чадсан. 

2020 онд төсвийн сахилга батыг чанга барина. Орлого олохын тулд зарим төрлийн татварыг нэмэх чиглэлтэй байна. Жишээ нь автомашины тээврийн хэрэгслийн татварыг нэмэгдүүлнэ" гэлээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.