™ watch
Видео мэдээ, Халуун сэдэв | 2 долоо хоногийн өмнө

LIVE: П.Оюунчимэг албаны эрх мэдлээ ашиглан “MSPD” ХХК-ийг хохироож байна

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө

Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 долоо хоногийн өмнө

 

ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэгийн хууль бус үйлдлийн талаар “MSPD” ХХК-ийн Борлуулалтын албаны дарга Э.Баатарсүх, өмгөөлөгч Т.Бат-Эрдэнэ нар мэдээлэл хийлээ.

“MSPD” ХХК-ийн өмгөөлөгч Т.Бат-Эрдэнэ

 Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэгийг хууль бус үйлдлийн талаарх мэдээллүүд цацагдаж байна. . ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэгийн төрсөн хүү Батбаярын Жавхлантөгс нь 2014 оны есдүгээр сарын 23-ны өдөр ЗГ/А-13 дугаартай гэрээг "Эм Эс Пи Ди" ХХК-тай гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн арваннэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, "Номун Виллаж" хотхоноос дөрвөн өрөө орон сууцыг худалдан авах гэрээг байгуулан цоо шинэ байранд нүүж орсон.

П.Оюунчимэгийн хүүгийн худалдан авсан байр нь 106.5 мкв талбайтай, 298.200.000 төгрөгийн үнэтэй, мөн 28.000.000 төгрөгийн үнэтэй автозогсоолыг худалдан авсан. Гэрээний дагуу нийтдээ 326.200.000.00 төгрөгийг "Эм Эс Пи Ди" ХХК-д төлөх ёстой байсан. Гэвч тэр хүн өнөөдрийг хүртэл “MSPD” ХХК-д нэг ч төгрөгийн төлбөр төлөхгүйгээр таван жил амьдарлаа. Байр суллаж өг гэхээр өгдөггүй. Байрнаас албадан чөлөөлүүлэхээр цагдаа шүүхийн байгууллагад өгөхөөр удааширсаар байгаад өнөөдрийг хүрсэн. Одоо хөөн хэлэлцэх хугацаа нь ч дуусах гэж байна. ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг уг хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагчийг дуудан дарамталж, хууль бүс үйлдэл хийхийг шаардсан байсан. Би хууль бус үйлдэл хийхгүй гэхээр Хан-Уул дүүргийн прокурорын газрын дарга Э.Ариунаагаар дарамтлуулсаар байгаад ажлаас нь гаргасан.

“MSPD” ХХК-ийн Борлуулалтын албаны дарга Э.Баатарсүх:

 2014 онд орон сууцны борлуулалт маш муу байсан учраас манай компани шинээр баригдсан орон сууцаа хоёр жилийн хугацаатай хүүгүй зээлээр борлуулж байсан. Энэ үед ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг гэдэг хүн ирээд манай хүү байр авах гэж байна. Гэхдээ яг өнөөдөр бидэнд мөнгө алга байна. Энэ оны 12 дугаар сардаа багтаад бид 50 сая төгрөг өгнө. Үлдэгдэл мөнгийг цувуулан хоёр жилийн хугацанд өгнө. Хэрвээ төлж амжихгүй бол танайхтай хувь лизинг маягийн юм хийгээд хоорондоо тохироод явъя гэсэн. Төрийн өндөр албан тушаалтан хүн тэгж хэлсэн учраас бид итгээд хүүтэй нь гэрээ байгуулж, 106.5 мкв талбайтай байранд оруулсан.  Та нарын өмнө гэрээ нь байж байгаа. П.Оюунчимэгийн хүү 326 сая төгрөгийн үнэтэй байранд орж суучихаад өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. Бид 2018 оноос эхлэн хүүд нь болон П.Оюунчимэгт албан бичиг өгч, та нар байрныхаа үнийг төлж чадахгүй бол байраа суллаж өг гэдэг байдлаар хандсан. Тэгэхээр энэ хүмүүс гардаггүй, төлбөрөө ч төлдөггүй. Нэгэнт худалдан авах гэрээ байгуулчихсан учраас хуулийн дагуу албадан чөлөөлж чадахгүй байсан. Бид ингээд хаана хандахаа мэдэхгүй явж байхад П.Оюунчимэгийн хууль бус үйлдлүүд хэвлэлээр цацагдаад эхэлсэн учраас дөрөв дэхь засаглалынхандаа хандаж байна.

П.Оюунчимэгийн  хүү манай компанийг хохироосон асуудал бүх шатан удааширсаар байгаад хөөн хэлэлцэх хугацаа дуусвал бид хохирч үлдэнэ. Иймэрхүү байдлаар П.Оюунчимэг өөр олон байгууллагыг хохироодог байж ч магадгүй. Өөр олон барилгын компаниудаас ингэж байрыг нь салгаад сурчихсан ч хүн юм билүү. Бид мэдэхгүй. Өнөөдөр арга барсандаа хэвлэлд хандаж байна. Сая LIVE телевизээр гарсан бичлэгийг үзсэн. Би хуулийн байгууллагад их хүчтэй. Хуулийн байгууллага миний атган дор байна. Нэг утасдаад шоронд хийнэ гэж өөрийнхөө амаар хэлсэн бичлэг нь гарсан. Энэ хүн ХЭҮК-ыг төлөөлж явах хүн мөн үү. Нэн даруй төрийн өндөр албан тушаалаас нь чөлөөлж өгөөч хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын даргад шаардлага хүргүүлж байна.

 


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 долоо хоногийн өмнө
59.153.114.59

Ичиж амьдраач, өмгөөлөгч гээд байгаа энэ хүн илт худал ярьж байна шд, хөлсөөр ажиллаж байгаа ч гэсэн хүн чанараа гээж болмооргүй юмдаа. Хууль бус үйлдлээ далдлах гээд арга ядаж байгаам байна даа энэ компанийнхан. Ичсэн хүн хүн ална гэдэг, бантахдаа гэмгүй хүнийг гүтгэж байна. Хүн гүтгэх хуультай байдаг шдээ, энэ борлуулалтын албаны гээд байгаа залуу учраа мэдэхгүй цаанаасаа даалгавартай ярьж байгаа нь харагдаж байна.

Зочин
2 долоо хоногийн өмнө
66.181.190.220

Чи харин болсон процессыг нь сайн мэдээд байгаам бишүү. Наад хулхи авгайгаа өмөөрөөд тв ээр ямар ч гэсэн хэдэн баримт хэлүүл яасын зориг чинь хүрвэл. Юу хийгээд ичсэндээ энэ балиар авгайтай зууралдах юм бэ. Естой цагийн гарз байлгүйдээ. Хүний эрх ярьж хүнээс үнэгүй юм аваад бүүр сурцан гар. Ээлжит аргаа л хэрэглэж бн угаасаа. Балиар бузрын авгай.

зочин
2 долоо хоногийн өмнө
103.10.22.100

п. оюунчимэг түүний хүү хоёр мөнгө тушаасан бол баримтаа гаргаад үзүүлхэд нэр төрд нь цэвэр шүү дээ . байр аваагүй бол түүнээ нотлоод нэр төрөө сэргээх талаар гомдол гаргах хэрэгтэй. хэрвээ аваад ийм байгаа бол хууль мэддэгээ ашиглаж залилан хийж дараа нь дээрэмдсэн гэдгээр ялла .

Зочин
2 долоо хоногийн өмнө
192.82.73.239

Энэ хоёр нөхрийн ярьж байгаа юманд хүүхдийнх нь нэрнээс өөр үнэн юм алга аа.Хуульч өмгөөлөгч хүн ийм юм хийж байгаа нь үнэхээр ой гутмаар байна. Наад салбадай нь бэлдэж өгсөн бичгийг нь ч ойлгоогүй тууж байна. Ийм зохион байгуулалттай гүтгэлгийг одоо яах ёстой вэ хүмүүсээ

Зочин
2 долоо хоногийн өмнө
202.126.89.181

Санаа зоволтгүй биздээ, үнэн ялдаг хорвоо шд, жингийн цуваа явж л байдаг, жингэр ноход хуцаж л байдаг юм. Монгол улсын хүний эрхийн төлөө цогтой тэмцэгч, бараг цорын ганц дайчин нь гэж Оюунчимэг гуайг хүндэлдэг. Хүний эрхийг уландаа гишгэдэг хужаа нарын эрх ашиг хөндөгджээ гэж харагдаж байна. Энэ Эмсийн Пидда гэдэг компанийн чинь эздүүд нь тэр чигтээ монгол паспорттай хужаа нар байдаг гээ биздээ. Шалгаач, тагнуул цагдаа нь

Холбоотой мэдээ

      Кино сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.