- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Дэлхий дахинд
- Нийгэм
- Муухай Монгол Хүн
- Соёл урлаг
- Эрүүл мэнд
LIVETV CONTENT
- Бусад категори
Нийслэлийн Сүхбаатар дүүргиийн гуравдугаар хороонд байрлах “Цамхаг” хотхоны байрны 12 давхраас энэ сарын 19-ний өдрийн 16:00 цагийн үед хүүхэд унасан гэх дуудлага иржээ.
Нийслэлийн Аврах анги очиход Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны оршин суугч А /16 настай, эмэгтэй/ тус байрны “Наран” их дэлгүүрийн өргөтгөлийн 2 дугаар давхар дээр унасан байсныг дамнуурга, аврах олс ашиглан буулгасан байна. Гэвч өндрөөс унасан 16 настай охин эмнэлэгт хүргэгдэх замдаа гэмтлээ даалгүй амьсгал хураажээ.
Түүнчлэн Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхоны байрны цахилгаан шатны хөндийд иргэн Б /32 настай, эрэгтэй, согтуруулах ундаа хэрэглэсэн/ унасан дуудлага өнөө өглөө иржээ. Нийслэлийн Аврах ангийнхан 15 минут ажиллан гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн цагдаад хүлээлгэн өгсөн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.