СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
LIVE TALK | 2018-10-16

О.Байгаль: Урлаг, бизнесийн салбарт хөтөлгөө морьтой урагшилж явна

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Батцэцэг
6 жилийн өмнө

 

Уран бүтээлийнхээ хажуугаар нийгмийн чанартай олон ажилд анхаарал хандуулан завгүй гүйх хийлч О.Байгальд сая л чөлөө олдож, ярилцах зав гарав. Тэрбээр “Намайг зөвхөн хийлч гэж хүмүүс хараад байдаг юм.Үнэндээ би Монголынхоо эдийн засаг, бизнесийн салбарыг хөгжүүлэхэд өөрийнхөө чадлын хэрээр нэмэр оруулахаар ажиллаж яваа уран бүтээлч шүү дээ” гэсээр бидний яриа эхэлсэн юм.

 

   УРЛАГИЙН ХҮН ҮРГЭЛЖ БҮТЭЭЛЧ БАЙДАГ 

Урлаг намайг тууштай байхад сургасан

Урлагийн салбарынхны бүтээлч байдал олон салбарт хэрэг болдог шүү

-Бид амралтын өдөр уулзаж байна, таны хувьд ням гарагийн амралт хэрхэн өнгөрдөг вэ?

-Сүүлийн хэдэн сар олон улсын хурлын бэлтгэл гээд бид ачаалал ихтэй ажилласан болохоор амралтын өдөр байдаг гэдгийг мартах дөхсөн байна. Би амралтынхаа өдрөөр сонирхолтой гоё кино үздэг. Чөлөөт цаг гарвал найзуудтайгаа уулзах дуртай. Хийсэн, хийхээр төлөвлөсөн ажлаа найзууддаа тайлагнаж, санаа бодлыг нь сонсдог.

-Хүмүүс таныг хийлч Байгаль гэдгээр чинь сайн таньдаг. Тиймээс уран бүтээлийн яриа өрнүүлэхгүй өнгөрч чадахгүй нь. Өмнө нь сонсож байсан хийлийн аялгуунаас энэ удаа өөр аялгуу төрсөн байж болох шүү дээ?

-Миний хувьд 20 гаруй бие даасан болоод хамтарсан тоглолт хийжээ. Улаанбаатар хотод 2014, Малайзад 2016, Сингапурт 2017 онд, дараа нь Австралид богино хэмжээний тоглолт хийсэн. Хамгийн сүүлд төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав гуайн хийлийн чуулгад зориулж бичсэн  “Баярын уянга” зохиолыг ангийн анд найз Б.Одбаяр дан хийлд зориулан хөрвүүлж тоглосон. Б.Шарав багшийнхаа энэ зохиолыг олонд хүргэе гэж бодож зохиолыг нь тоглосон юм.    

-Сонгодог урлагийн ертөнцөд та хийлтэй олон жил нөхөрлөлөө. Өнгөрсөн он жилүүдэд хөгжим танд юуг их өгсөн бэ?

-Би хийл хөгжимтэй 26 жил нөхөрлөж байна. Сонгодог урлаг хатуу чанга. Хүнээс тэсвэр тэвчээр, хөдөлмөр, сэтгэл, авьяас, цаг хугацаа шаарддаг. Хийлч, морин хийлч, төгөлдөр хуурчид зургаан настайгаасаа сонгодог урлагт хөл тавьдаг. Урлаг намайг тууштай байхад сургасан. Бусадтай нээлттэй ярилцах харилцааг хөгжүүлэхэд их нөлөөлсөн гэж боддог. . Хүн нэг зүйлийг олон удаа давтахаар сайн сурдаг, нэг зүйлийг сайн хийж сурвал мэргэшдэг. Хийх тусам, давтах тусам дадал, зуршил, хэвшил туршлага болж өөрт суудаг. Урлагийн хүн үргэлж бүтээлч байдаг. Хөгжмийн аялгууг сайхан гаргаж хүнийн сонорт хүргэх гэж хэдэн өдөр, хэдэн сар, хэдэн жил зарцуулдаг. Урлагийн салбарынхны бүтээлч байдал олон салбарт хэрэг болдог шүү.

ГУРАВХАН ШИРХЭГ НООТНЫ ХЭЛЭМЖ НЬ ЦЭЛГЭР ТАЛЫГ ИЛЭРХИЙЛЭХ БАЙСАН  

Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийн хэсгээс толгойд хальт зурсхийж орж ирсэн

-Би одоо л хөгжимчин болж байна даа гэж хэзээ бодов?

-СУИС төгсөөд зургаан жилийн дараа анхны бие даасан тайлан тоглолтоо хийж байлаа. Хүүхэд байхад Ж.Чулуун гуайн “Ардын хоёр дууны хувилбар аяз” тоглоход амархан юм шиг санагддаг байв. Зохиолын агуулга, утга санаа, хэлэх гэж буй мөн чанар өргөн утгаар нь зохиолыг ойлгож гаргаж ирэхэд амаргүй юм байна гэдгийг анги ахим тусам мэдэрсэн. Багш тоглохоор болоогүй байна гээд дахиад эхнээс нь тоглуулна. Хичнээн удаа давтсан ч багшийн санаанд огт хүрдэггүй байв. . Нэг өдөр багш “Чиний тоглолт дөхлөө. Хүнээс янз бүрийн мэдээлэл битгий сонс. Толгойгоо амрааж, тайван бай. Одоо зөвхөн хөгжмөө бод” гэж зөвлөсөн. Би олон улсын нэгдүгээр зэрэглэлийн уралдааны гурван турт тоглогддог зохиолуудаар анхны тоглолтоо ДБЭТ-т хийж байлаа. Их хүнд зохиолууд тоглож байсан. Тэр тоглолтод “Ардын хоёр дууны хувилбар аяз” орсон юм.

Хөгжимчин хүн хөгжмөө тоглож байхдаа бясалгаж байдаг

Тэгээд Тэрэлжийн ойролцоох уул руу гарлаа. Яг үед Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийн хэсгээс толгойд хальт зурсхийж орж ирсэн. . Багшийн санаанд хүрэхгүй болиулаад дахин тоглуулдаг байсан ая  уудам талыг илэрхийлсэн аялгуу байсныг тэр үед мэдэрсэн. Гуравхан ширхэг ноотны хэлэмж нь цэлгэр талыг илэрхийлэх гээд байсан юм билээ. Манай багш шавь нараа нүүрэн дээр нь хэзээ ч магтдаггүй. Маргааш нь тоглолт болж өндөрлөлөө. Багш орой нь “Би өнөөдрийн тайзан дээр жинхэнэ ардын хоёр дууны хувилбар аязыг сонслоо. Хөгжим хөгжимчин хүнийг зүрх сэтгэлээсээ тоглохыг хүсдэг юм шүү дээ” гэж хэлж билээ. Би бясалгал хийдэг нэг хүнд хэлж байсан юм, . Яаж дуусгаснаа мэддэггүй юм гэхэд “Энэ бол бясалгалын нэг хэлбэр юм. Чи хаана байснаа марттал бясалгасан байна. Хөгжимчин, бүжигчид бүх насаараа бясалгал хийдэг. Хөгжимчин хүн хөгжмөө тоглож байхдаа бясалгаж байдаг“ гэж хэлж байсан нь сэтгэлд тод үлджээ.

“ХОЛЫГ ТУУЛЪЯ ГЭВЭЛ ХӨТӨЛГӨӨ МОРЬТОЙ ХӨДӨЛ” 

идэвхтэй иргэн залуу үеийн түүчээ болохоор ажиллаж байгаа

-Миний хувьд таныг  урлаг, бизнесийн салбарт хөтөлгөө морьтой урагшилж яваа гэж боддог. Санал нийлж байна уу? 

- “Холыг туулъя гэвэл хөтөлгөө морьтой хөдөл” гэдэг үг бий. байсан учир монголчууд ирж яваа барааг нь хараад хоол цайтай угтдаг заншилтай. Үүн шиг соёл урлаг, бизнесийн салбарт хөтөлгөө морьтой урагшилж, .  Тиймээс залуусаа дэмжиж нээлттэй байгаасай гэж хүсдэг.

-Урлагийн хүн олон талын мэдлэгтэй байх хэрэгтэй л гэдэг. Эдийн засгийн боловсрол эзэмшсэн чинь урлагаас гадна олон зүйлд нөлөөлдөг байх?

-Би 2010 онд СЭЗДС-ийн бизнесийн удирдлагаар магистр хамгаалсан. Дараа нь дэлхийн банкны тэтгэлгээр нэг жил сурсан. Одоо СЭЗИС-ийн Бизнесийн Удирдлагын Докторантурт сурч байна. Соёлын салбарын менежмент, төрөөс баримтлах бодлого байгууллага хоорондын уялдаа холбоо, хэрэгжилтийн удирдлага, салбарын эко систем гэсэн чиглэлээр судалгаа хийж байна. Сэдвээ эцэслэн гаргаж арай дуусаагүй л байна. . Сингапурт  төрийн, соёлын бодлогын чиглэлээр судалгааны ажил хийсэн. Соёлын бодлого гэхээр бүхэл бүтэн нийгэм судлах болдог. .(инээв). Хамгийн сүүлд АНУ дахь Хавайн их сургуульд судалгаа хийгээд ирлээ. Бүтэн жил гадагшаа явж хурал чуулганд оролцсон болохоор судалгааны ажлаа тухтай сууж бичсэнгүй. .

ДИАНА АБРУЗЗИ НАДААС “Чи бэлэн үү” ГЭЖ ГУРВАН УДАА АСУУСАН 

Дараагийн 13 дахь орноор Монгол Улсыг сонгож байна” гээд албан ёсоор зарлаж буйгаа дуулгасан

Бид танилцаж кофе уунгаа хааяа ажил хэргийн яриа өрнүүлдэг боллоо

-Та хилийн дээс удаа олон алхсан. Очсон улсаасаа содон зүйл олж хардаг байлгүй. Өнгөрсөн сард IWFCI Монгол салбар байгууллагын чуулга уулзалт эх орондоо амжилттай зохион байгууллаа. Энэ хэдийд төрсөн санаа вэ?

-Уг нь би 19 настайгаа л бизнесийн салбарт хөл тавьсан. Болор шил, шаазан эдлэлийн “Crystal House” дэлгүүр ажиллуулдаг байлаа. Урлаг, бизнесээс гадна нийгэм рүү хандсан ажил хавсран хийдэг. Сингапур руу 2014 онд түр нүүж, гурван жил амьдарсан. 2016 онд Сингарпурт Феррари авто машин эзэмшигчдийн клубын гишүүд оролцдог арга хэмжээнд найзынхаа хүсэлтээр хийл тоглохоор уригдсан юм. . Надтай уулзаад “Чиний тоглосон аялгуу сайхан санагдлаа. Өөртэй чинь танилцах хүсэлтэй байна. Та дараа манай байгууллагын үйл ажиллагаа дээр ирж хийл тоглож өгөөч” гэж санал тавив. Т. Бид танилцаж  кофе уунгаа хааяа ажил хэргийн яриа өрнүүлдэг боллоо. . Тэр эмэгтэйтэй яриа өрнүүлэх тусам сонирхолтой санагдаж өөрийнхөө өмнө нь юу хийж байсан, одоо ямар ажил эрхэлж, юу хийхээр зорьж байгаагаа танилцуулж билээ. . Түүний санал болгосноор байгууллагынх нь арга хэмжээ дээр Ж.Чулуун гуайн ардын дууны хувилбар аяз, Б.Шарав багшийн “Баярын уянга”, Н.Жанцанноров гуайн “Би чамд хайртай” бүтээлийг тоглож байлаа.

-Тэгэхээр IWFCI Малайз дахь салбарын ерөнхийлөгч Дато Элэйн Тэ таныг IWFCI Монгол дахь салбарыг байгуулахад гүүр болжээ гэж ойлгож болох уу?

-Тэрбээр Малайз дахь салбартаа намайг урьж  Куала-Лумпурт  зохиогдсон чуулга уулзалтад оролцох үеэр Монгол дахь  салбар байгууллага байгуулах нь тохиромжтой санагдлаа, чи чадахаар итгэл төрүүлж байна. Чиний эрч хүч, залуу хүний хүсэл тэмүүлэл чинь яг ийм байгууллага удирдаад авч явахад тохирно” гэж хэлсэн. Бид энэ тухай нэлээд ярилцаж байгаад 2016 оны 10 сард . Биднийг төд удалгүй хамтад нь Австралид дуудлаа. 2016 оны 10 сард Австралийн Мельбурн хотод  дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн худалдааны дээд хэмжээний чуулга уулзалт зохион байгуулагдахад оролцохоор очихдоо энэ байгууллагыг үүсгэн байгуулсан хатагтай Диана Абруззитэй танилцсан. Энэ байгууллага 1992 онд тус улсын Мельбурн хотод үүсэн байгуулагдсан дэлхийн анхны эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжих худалдаа аж үйлдвэрийн холбоо. Тэр үед надад юу ч хэлээгүй. Тухайн байгууллагын дүрмээр бол элсэхийн тулд нэг жил хүлээх ёстой юм билээ. Маргааш нь хурлын нээлт болж Диана Абруззи тайзан дээр үг хэлэхдээ “Би энэ завшааныг тохиолдуулаад нэгэн таатай мэдээ дуулгая. . Би ингэж энэ байгууллагын Монгол дахь салбарыг нээж байсан түүхтэй.

ЭНЭ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭХЭД  САНАСНААР АМАРХАН БҮТЧИХЭЭГҮЙ

Бид нэгдэж чаддаг, нэгнээ дэмждэг гэдгийг бодитоор харуулахаар хичээж байгаа

Чиний нүднээс халуун сэтгэл, эрч хүч, гал цогтой харцыг олж харсан” гэж хэлж билээ

-Та Диана Абруззид итгэл төрүүлсэн учраас “Чи бэлэн үү” гэж асуусан байх л даа?

-Би түүнээс “Та яагаад надаас гурван удаа бэлэн үү? гэж асуугаад маргааш нь зарлачихсан бэ” гэхэд “Би чамаас хийж чадах итгэл төрүүлсэн нүдийг харсан. Унах, босох, алдах сонин биш. Хамгийн гол нь дайчин чанар, эрэмгий байдал, ассан сэтгэл хэрэгтэй байсан. Чиний нүднээс  халуун сэтгэл, эрч хүч, гал цогтой харцыг олж харсан” гэж хэлж билээ. Тэр эмэгтэй өдгөө 80 нас хүрч буй. . Дэлхий ертөнц хаашаа явж байна вэ, эмэгтэйчүүдийн манлайлал улс төрийн шийдвэр гаргах түвшинд бизнес эрхлэгчдэд ямар түвшинд явж байна, бусад орнууд юуны тухай ярьж байна, бид хаана явна вэ гэж нэлээн судалгаа хийж байна. Өнгөрсөн жилийн есдүгээр сард Малайзын Куала-Лумпурт болсон чуулганд оролцож итгэл тавьсан. Мөн 12 сард нь БНСУ-ын Пусан хотод  манлайлагч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт болоход монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар илтгэл тавьсан.

Гаднаас хэрэгтэй зүйл суръя гэсэн бодол миний гол зорилго байлаа

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Австралид болсон Дэлхийн Эмэгтэйчүүдийн Чуулга Уулзалт болоход оролцлоо. Манай байгууллага “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх, хөгжүүлэхэд чиглэж ажиллацгаая” гэсэн уриатай. . Ахисан түвшинд ажиллах дараа дараагийн түвшинд хамтран ажиллах цаашлаад бизнес эрхлэгч эмэгтэйчүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлж хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг байгууллага учраас . Гаднаас эх орондоо хэрэгтэй зүйл сурч ирье гэсэн бодол миний гол зорилго минь байлаа.

-Ийм том байгууллагын салбарыг Монголд байгуулах болсноо бүсгүйчүүддээ дуулгахад хэр хүлээж авсан бэ?

-Төрийн бус байгууллага нийгэмд идэвхтэй байж олныг уриална гэдэг амар ажил биш. . Энэ ажлыг эхлүүлэхэд санаснаар амархан бүтчихээгүй. Байгууллагынхаа зорилгыг таниулахад жилийн хугацаа зарцуулсан. . Түүнээс биш ард нь хэн байгаа юм, ямар учиртай юм, улс төрийн оролцоотой юм уу, гадны хөрөнгө оруулалттай юм уу, . Манай Удирдах зөвлөлийн таван эмэгтэй энэ байгууллагыг босгохын төлөө олон улсын зах зээлд ажиллахын төлөө хамтран зүтгэж байна. Монголчууд  нэгдэж чаддаг бас нэгнээ дэмждэг гэдгийг Удирдах зөвлөл гишүүд маань бодитоор харуулахаар хичээж зүтгэж байгаа.

 БИД БОДИТ ҮР ДҮНТЭЙ АЖЛЫН АРД ГАРСАН

манайхан өөрсдөө сайн ажиллах хэрэгтэй юм байна гэдгийг саяны хурлаас анзаарлаа 

-Урлагийн хүн өөр салбарын тухай ярихаар гайхсан байж магадгүй л юм?

-Тиймэрхүү хандлагатай хүмүүс мэр сэр байна. “. Энэ бизнесийн талаар юу мэдэх юм” гэсэн маягаар хүлээж авч байлаа. Хүний туулсан, сурсныг судалж энэ хүн юу сурч мэдээд байгуулсан юм бол гэж бодохгүйгээр шууд дүгнэлт хийж байх жишээтэй. Урлагийн салбартай нөхөрлөж яваа хүний хувьд би хүмүүсийн хэл амны бай ч болж ганган, хээнцэрээрээ ч дуудуулж үзсэн учраас аливаа зүйлд тууштай байхад минь их нөлөөлсөн.

Байгууллагынхаа зорилгыг таниулахад жилийн хугацаа зарцуулсан

Бид дэлхийн 14 орны хүмүүст Монголын түүх соёлыг сурталчлан түгээж энд хүрэлцсэн ирсэн хүмүүсийг эх орондоо дахин ирүүлэх сэдэл төрүүлсэн болов уу. . Аялал жуулчлалын салбар хөгжихөд эдийн засагт чухал гэдгийг бүгд мэднэ. Монголчууд энэ тал дээр баялаг түүхтэй. Өргөн уудам тал нутагтай, ухаж судлаад дуусахгүй өв соёл, ёс заншилтай.

-Таны зохион байгуулсан уулзалт олон хүнд өөр өөр бодол төрүүлсэн нь лавтай?

-Бид гадны олон улсын оролцогч нараас өндөр үнэлгээ авсан. . Бид чуулга уулзалтынхаа гол малгай сэдвээ “Цахим эдийн засгийн шилжилт” гэсэн сэдвийн хүрээнд хийсэн. Энэ бол дэлхий даяар өрнөж буй давалгаа. Бүх зүйл тоон системд шилжиж, цахимжиж технологид суурилсан бизнес хөгжиж байна. Дэлхийн цахим эдийн засгийн шилжиж буй давалгаанд Монгол орон хөвөгч байх уу, санаачлагч байх уу, оролцогч байх уу, эсвэл хэрэглэгч байх уу аль нь байвал бид дэлхий ертөнцийн энэ шилжилтийн үед хаана нь байх вэ, бидэнд ямар боломж нь илүү байна вэ гэдгийг ярилцсан. Гаднаас ирсэн зочид төлөөлөгчдийн хэлж буйгаар бол

Бид гадны олон улсын оролцогч нараас өндөр үнэлгээ авсан

Тиймээс хүн болгон дахиж ирэхийг  хүсч дараагийн түвшний хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын боломжуудыг сонирхсон. Бид бодит үр дүнтэй ажлын ард гарсан. 100 гаруй олон улсын хөрөнгө оруулагчид жижиг дундаас дээш компанийн эздийг бид Монголд урьж ирүүллээ. Ирснийх нь дараа тэднээс хэрэгтэйг нь юм болгохыг манай компаниуд өөрсдөө санаачлан ажиллах хэрэгтэй. Үүн дээр зарим компаниуд идэвхтэй сайн ажилласан. , ирнэ гэдэг чинь бидэнд том боломж. Харин ирснийх нь дараа уулзаад ажил, хэрэг болгох дээр компаниудын идэвхтэй ажиллах нь чухал юм. Дараа дараагийн уулзалт чуулга дээр манайхан өөрсдөө сайн ажиллах хэрэгтэй юм байна гэдгийг саяны хурлаас анзаарлаа. 

-Чуулга уулзалтад ирсэн хүмүүсийн сэтгэлийг Монголын юу хамгийн их татсан бол?

-. Харин бид гаднынхны сэтгэлийг татаж, нүдийг нь хужирлахын тулд байгалиа, өв соёл, түүх дурсгалын газруудаа хамгаалах хэрэгтэй. . Газар шороогоо сэндийлж, байгальтайгаа хүйтэн хөндий харьцаж байна. Харийн хүн хараад ийм сайхан газраа хамгаалаарай гэж дуу алдахыг хүртэл сонслоо. “Хүн хэлэхээс нааш ухаардаггүй, цаас чичихээс цааш цоордоггүй” гэдэг үг бий.

Харийн хүн хараад ийм сайхан газраа хамгаалаарай гэж дуу алдахыг хүртэл сонслоо

Нүүдлийн соёлын өвөрмөц байдал амьдралын хэв маяг найзуудад маань хамгийн ихээр гайхаж асууж байсан. Монголчууд соёлын биет болоод биет бус өвөө маш сайн хадгалж, хамгаалан хойч үедээ уламжлуулан өвлүүлэх хэрэгтэй. . Өвөг дээдэс минь сайхан өв соёлыг үлдээж, харин бид үнэхээр гамгүй эдэлж байгаа даанч харамсалтай. Бид гаднынхны сэтгэлийг олон зүйлээр татаж чадахаар газар нутаг, эх оронтой. Хамгийн гол нь аялал жуулчлалын салбараа ухаалгаар хөгжүүлэх нь чухал. Бидэнд байгаа баялаг бол тусгаар улс, газар нутаг, соёлын өв, уламжлал юм гэдгийг залуус сайн ойлгох хэрэгтэй. .

УЛАМЖЛАЛЫН ЦААНА АСАР ИХ АМЬДРАЛЫН УХААН, УХААРАЛ ЯВЖ БАЙНА

бидний нүүдлийн амьдралын өвөрмөц соёл дэлхийн анхаарлыг татсаар

Танай нутгийн байгаль гайхамшигтай юм. Монгол ямар сайхан тайван амгалан орон бэ” гээд өгүүлж байв

-Гаднын зочид төлөөлөгчид тантай Монголын талаарх сэтгэгдлээ хуваалцав уу?

-Хамгийн гол нь цаашид олон талт эдийн засгийн хамтын ажиллагааг эрэлхийлж эхний алхмаа хийсэн гол үр дүн. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд олон улсад манай салбар байгууллагын гишүүдтэй хамтран экспорт, импортыг нэмэгдүүлэхээр ажиллаж эхэлсэн нь том амжилт юм. Чуулга уулзалт өндөрлөсний дараа зургаан бүлэг болж хуваагдаад . Ирсэн төлөөлөгчдөөс Индонёз найз маань Тэрэлжид ирээд “Та нар азтай юм. Хотоос гарч хэдхэн км яваад л амгалан, тайван, эрүүл газарт ирж байна. Надад нэг л зүйл сонин санагдлаа. Нийлээд нэг  том бүтээн байгуулалт хийчих газарт яагаад ийм олон гэр барьсан юм бэ. Олон амралтын газар байх нь байгаль сүйтгэдэг. Танай хотын айлууд энд нүүгээд ирчихсэн юм биш үү. Надад бол хайрлаж, хамгаалах сэтгэл төрж байна” гээд хэлж байсан. Мөн Малайзаас ирсэн нэг эмэгтэй бидэнд “Монголд ирээд байгалийн сайхнаас энерги, эрч хүч авч байна. Танай нутгийн байгаль үнэхээр гайхамшигтай юм. Монгол ямар сайхан тайван амгалан орон бэ” гээд өгүүлж байв. .

-Монголчуудын нүүдлийн өвөрмөц амьдрал дэлхий нийтийн анхаарлыг одоо ч татсан хэвээр л байна гэдгийг чуулганд оролцсон гадны зочдын яриа баталж байна л даа?

-Хээр талд нутагладаг монголчууд гэрт амьдарч дөрвөн улиралд нүүдэллэн, мал ахуй байгаль орчинтойгоо зохицож амьдардаг нь гаднынхны сонирхлыг их татдаг. Бид тэдэнд өв уламжлал, ёс заншлынхаа онцлог, өвөрмөц талыг зөв талаас таниулан сурталчлах хэрэгтэй. Гэтэл . Гэхдээ гэрт амьдраад малчин бол гэж байгаа тухай биш шүү. . Өмнөх хүмүүжлийн гол суурь уламжлалаас үүдэлтэй байв. Уламжлал, ёс заншлын цаана асар их амьдралын ухаан, ухаарал явж байна. Гэтэл бидний нүүдлийн амьдралын өвөрмөц соёл, ахуй амьдрал дэлхийн анхаарлыг татсаар. .

Бид ёс заншлынхаа онцлогыг зөв талаас таниулан сурталчлах хэрэгтэй

-Таныг үе тэнгийнхнээсээ бизнест эрт хөл тавьсан гэж сонссон. Бизнесийнхээ гарааг хэрхэн эхэлж байв?  

-Би 19 настайгаасаа бизнес эрхэлсэн. Нарантуул зах дээр худалдааны лангуутай ч байж үзсэн. 32-ын зах дээр Зил-130 дээр бараа зарж үзсэн. Анхныхаа бие даасан тоглолтоо хийж байх үедээ . Зурагтаар “Танайд хоноё”, “100 тулгатны эрхэм” нэвтрүүлэг гарахаар тэр айлд нь манай дэлгүүрээс худалдаж авсан болор шаазан эдлэл заавал байдаг. Би харчихаад “Өө энэ манай 218 кодтой болор хундага байна” гээд инээдэг байлаа. . Одоо манай байгууллага аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Мөн . Түүнчлэн Зүүн өмнөд Азийн зах зээлд гарахаар ажиллаж буй компаниудад зөвлөх үйлчилгээний үйл ажиллагаа явуулдаг.

манай байгууллага аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.