СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Дубайн гэрээг шүүхээс хүчингүй болгох шийдвэр гарчээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед байгуулсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ буюу "Дубайн гэрээ"-г хүчингүй болгох шийдвэрийг өчигдөр /2019-11-18/ Захиргааны хэргийн анхан шатны шүүх гаргажээ. “Дархан монгол ногоон нэгдэл” ТББ-ын нэхэмжлэлтэй уг шийдвэрийн талаар УИХ-ын гишүүдээс тодруулга авч хүргэж байна

Захиргааны хэргийн анхан шатны шүүх “Дархан монгол ногоон нэгдэл” ТББ-ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий сайдад холбогдох хэргийг шүүн хэлэлцээд шийдвэрээ гаргажээ. “Дархан монгол ногоон нэгдэл” ТББ-ын зүгээс Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээтэй холбогдуулан нэхэмжлэл гаргасан юм. Нэхэмжлэлийн шаардлагад:

Нэгдүгээрт, Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор төслийн ажилд шаардагдах нэмэлт хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлаар хэлэлцээ хийх, холбогдох төлөвлөгөө боловсруулах /Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 27 дугаар захирамж/,

Хоёрдугаарт, Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурах эрхийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нарт зөвшөөрсөн /Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 99 дүгээр захирамж/,

Гуравдугаарт, Монгол улсын Засгийн газар буюу хувь нийлүүлэгчийг төлөөлж “Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө”-нд гарын үсэг зурахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нарт зөвшөөрснийг /Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 123 дугаар захирамжийг/ тус тус илт хууль бус болохыг тогтоолгохоор Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шүүхэд хандсаныг шүүх хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн юм. Өөрөөр хэлбэл ЗХАШ-ээс “Дархан монгол ногоон нэгдэл” ТББ-ын талд шийдвэрийг гаргажээ. 

Үүнтэй холбоотойгоор Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг шалгах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваас тодруулахад "Өнөө өглөө би харлаа. Миний хэлсэн дүгнэлт дээр л байж байгаа шүү дээ. Би хуралд орох гэж байна. Эргэж гарч ирээд дэлгэрэнгүй мэдээлэл өгье" гэлээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.