СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

УИХ-ын гишүүн Б.Батзоригийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 14.00 цагаас УИХ-ын гишүүн Б.Батзориг, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Энхбат, ЖДҮХС-ийн гүйцэтгэх захирал асан С.Төгсбилэг, тус газрын мэргэжилтэн Б.Мөнхтулга, Э.Чангаасүрэн, Ч.Хашчулуун, В.Одхүү нарыг шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг болохоор товлогджээ.

АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн эрх бүхий албан тушаалтнууд, ХХААХҮЯ-ны сайд асан Б.Батзориг, тус яамны төрийн бичгийн дарга нарыг яллагдагчаар татан шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлэх саналтайгаар 2019 оны долдугаар сарын 30-ны өдөр прокурорт шилжүүлж байсан юм.

Прокурор зүгээс дээрх хүмүүст Эрүүгийн хуулийн 22.1-2 буюу “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан”, 22.4-1 буюу “хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан” хэмээн буруутгаж, ялын дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байгаа юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.