Мичиган мужийн Маркуэт хотын тэтгэвэрт гарсан оршин суугч Стивен Линдберг өнгөрсөн амралтын өдөр буганы зураг авчээ. Тэрээр тэтгэвэрт гарснаасаа хойш гэрийнхээ ойролцоо нохойгоо дагуулан алхаж байгалийн сонин хачин, ан амьтдыг ажих дуртай болсон байна.
Умард Америкт 30 сая тоо толгой байдаг буган сүргийн нэгийг дарсан зургаа Facebook хуудсанд нийтлэхдээ хачирхалтай зүйл анзаарчээ. Түүний зургийг нь дарсан буга хоёр биш гурван эвэртэй байсныг гэнэт олж харсан байна. Ийм гурван эвэртэй буюу титэм эвэртэй буга саяд нэг тохиолдох тун ховор ажээ.
Ан амьтан судлаачид гурван эвэртэй буга саяд нэгээс ч ховор тохиолдоно гэж хэвлэлүүдэд ярьсан байна. Хэрэв гурав дахь эвэр хэт томорч ургавал бусад эвэрнүүд болон гавлын бүтцэд аюултай гэж үздэг байна.
Уг зургийг дарсан 75 настай Линдберг нь ан хийх дуртай байсан ч 20 жилийн өмнөөс ан амьтдыг буудаж хороох сонирхолгүй болсон тухайгаа хуучилжээ.
Эх сурвалж: www.theguardian.com