СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гадны оюутнууд Хонконгоос явж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Хонконгт өдөр алхсалгүй эсэргүүцлийн жагсаал тэмцэл үргэлжилж өнгөрсөн шөнө болсон мөргөлдөөний улмаас хүмүүс хүндээр гэмтэж шархаджээ. Дахин нэг үймээн самуун, мөргөлдөөнтэй шөнийн дараа гадны оюутнууд Хонконгийг орхиж эхэлсэн байна.

Өнөөдөр өглөө хотод байдаг Данийн их сургуулийн удирдлага 30 гаруй оюутнаа гэртээ буцахыг уриалжээ.

Хотын хүнс, хөдөө аж ахуйн газрын ажилтан толгойдоо цохиулж гэмтэж бэртсэн бол 15 настай хүүхэд нулимс асгаруулагч хийн саванд цохиулж тархиа хагалсан байна. Мөн хар өнгийн хувцастай, 30 орчим насны эрэгтэй Цуэн Ванд амиа алдсан байдалтай олджээ.

Эх сурвалжийн мэдээлснээр жагсагчид оюутны хотхонууд руу дайрч орохоос сэргийлсэн цагдаа нартай мөргөлдсөний дараа эх газрын Хятадаас ирсэн оюутнууд Хонконгийг орхисон байна. Мөн .

Норвеги улсын Гадаад хэргийн яамнаас оюутнуудын аюулгүй байдалд үргэлжлүүлэн анхаарал хандуулна хэмээн мэдэгдсэн байна. Австралийн Гадаад хэргийн яамнаас мөн амар тайван байдлыг уриалжээ.

Өнөөдрийн байдлаар жагсагчид Хонконгийн Хятад хэлний их сургуулийн гадаах талбайг бүчсэн хэвээр бөгөөд зам талбайг хааж, тоосгоор хана босгосон байна. Жагсагчид оюутны хотхоны гарцуудыг хааж, гүүрүүдийг боожээ. Хонконгийн Боловсролын товчоо бүх сургуулиудын хичээлийг баасан гарагаас ням гараг хүртэл хаасан байна.

 

 

БНХАУ-ын Засгийн газар АНУ-ыг Хонконгийн хэрэг явдалд хөндлөнгөөс оролцохгүй байхыг хоёр дахиа шаардав.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.