Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг эмэгтэйчүүдийн хувийн эмнэлэг хууль бусаар үр хөндөлт хийж, ургийг гудамжинд ил задгай хаядаг байсныг цагдаагийн байгууллага илрүүлжээ. Эмэгтэйчүүдийн эмнэлгийн хувьд үр хөндөлт хийх зөвшөөрөл аваагүй бөгөөд мэргэжлийн эмч нар эм уулган зулбуулж, ургийг гудамжинд хаядаг байсныг мөрдлөгийн явцад илрүүлсэн байна. Манай улсад үр хөндөлт хийхийг зөвшөөрдөг ч мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлтэй эмнэлгүүд аборт хийдэг.
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс уг хэргийг шалгаж байгаа юм. Бид уг хэргийн талаар болон үр хөндөлт хийдэг байсан болон ургийг гаргаж хаядаг байсан эмч нарын яриаг та бүхэнд удахгүй хүргэх болно. Цагдаагийн байгууллагаас хэрэгт холбогдогч нарыг яриа өгүүлэх зөвшөөрлийг прокурорын байгууллагад хүргүүлсэн бөгөөд зөвшөөрөл ирсний дараа тус хэргийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэсээс шууд дамжуулан хүргэх болно.
Сонгинохайрхан дүүргийн Прокурор газраас уг хэргийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд мэдээллэхгүй байх үүргийг цагдаагийн байгууллагад өгсөн байна. Иймд хууль бусаар үр хөндөлт хийдэг байсан эмч нараас яриа авах зөвшөөрлийг прокурорын байгууллагаас өгсөнгүй.