АНУ-ын Нью Жерси мужийн иргэн 81 настай Милтон Вингертийн хүзүүнд ургасан хавдар хөлбөмбөгийн хэмжээтэй болтлоо томорчээ.
Өвчтөн өнгөрсөн зургаан сарын хугацаанд хүзүүндээ ургасан хавдрыг авахуулахаар эмч мэргэжилтнүүдэд хандсан ч тэд хавдрыг авах нь зөв эсэхэд эргэлзэж, амь насанд нь аюултай талаар зөвлөсөн байна.
Гэвч тэр хавдраа авахуулахаар нэгэнт шийдсэн байсан тул доктор Назир Хан дээр иржээ. Ийнхүү Маунт Синай эмнэлэг түүний хүзүүн дэх аварга том хавдрыг авах хагалгаа хийсэн нь амжилттай болсон байна.
Хагалгаа долоон цагийн турш үргэлжилж аминд халтай хавдрыг авчээ. Хавдар ойролцоогоор гурван кг жинтэй байсан байна. Өвчтөн амжилттай болсон хагалгааны дараа нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа ажээ.
Эх сурвалж: www.cnn.com