СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Рюгу жижиг гарагаас дээж авсан Хаяабуса-2 сансрын хөлөг дэлхийг чиглэлээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Японы Хаяабуса-2 сансрын биет огторгуйн алс тэртээ оршин буй жижиг гарагаас дээж аван эх дэлхий рүү эргэсэн тухай олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Тус хөлөг дэлхийд ирэх хүртлээ явснаасаа харьцангуй богино буюу жилийн хугацааг туулах юм.

Лхагва гарагт Японы сансрын хөлөг Рюгу жижиг гарагийн тойрог замаас салсан байна.

Японы сансар судлалын агентлаг Jaxa хөлгийн авчрах дээж нь сарны системийг судлах судалгааны ажилд үнэтэй хувь нэмэр оруулна хэмээн найдаж байгаа юм.

 

 

Хаяабуса-2 2014 онд хөөрсөн бөгөөд гурван жил хагасын дараа манай дэлхийгээс 300 сая км-т орших Рюгу гарагт хүрсэн юм. 2018 оны зургадугаар сард гарагт ойртсоноосоо хойш хоёр ч удаа газардаж мэдээлэл цуглуулан, гадаргуугийн чулуунаас нь авч чадсан байна.

Эрдэмтдийн үзэж байгаагаар олон улсын сансар судлалын түүхэнд анх удаа жижиг гарагийн гадаргуугаас дээж авч буй амжилт хэмээн сайшаан магтжээ.

 

 

Сансар огторгуйд оршин буй жижиг гарагуудын зарим нь балар эртний үед тооцогдох тул сарны тогтолцоо хэрхэн бүрдсэнийг тайлж унших түлхүүр болж чадна гэдэгт судлаачид итгэдэг. Тэдгээр эртний жижиг гараг эрхсийн нэг бол Рюгу юм. Рюгу нь сарны чулууны төрөл ба 4,5 тэрбум жилийн өмнөх сарны тогтолцооны химийн урвалыг тайлж унших гол найдвар ажээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.