Эцэг, эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх "Би хариуцлагатай ээж, аав" аяны нээлт БГД-ийн 22 дугаар сургууль дээр нээгдэж байгааг шууд дамжуулан үзүүлж байна. Тус аяныг Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, НЗДТГ-тай хамтран зохион байгуулж байгаа юм.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа:
-Хүүхэд хөгжил, хүүхэд хамгааллын асуудал тулгамдсан асуудал хэвээр байна. Миний амьдралд ч ийм асуудал тулгардаг. Хүүхдэдээ анхаарал хандуулахгүй хэдэн хором орхиход утас бариад сууж байдаг. Хэн ч муу эцэг, эх байя гэж боддоггүй. Зарим нь энэ талын мэдлэг, мэдээлэл дутмаг байдаг нь үнэн. "Би хариуцлагатай аав, ээж" аян үүнд үр дүнгээ өгөхийн тулд зохион байгуулагдаж байна.
Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хэлтсийн дарга Ц.Гэрэлтуяа:
-Энэ аян маань нэг жил үргэлжилж, 2020 оны долдугаар сарын 1-нд хаалтаа хийнэ. Найман үндсэн чиглэлээр энэхүү аяныг зохион байгуулна. ЕБС, хэвлэл мэдээлэл, ААН-уудын дунд зохион байгуулна. Орчин цагт гэр бүлийн амьд харилцаа дутмаг болсон. Хүүхдийн эрх зөрчигдөх, боловсролын чанарыг дээшлүүлэхийн тулд эцэг, эхийн оролцоо хамгийн чухал байна. Иймд энэ аяныг зохион байгуулах нь өндөр ач холбогдолтой юм.
Манай манай газраас даваа гараг бүрийг "Гэр бүлийн өдөр" болгох төслийг хэрэгжүүлж байгаа. Энэхүү төсөл маань гэр бүлийн уур амьсгалыг халуун дулаан болгоход үр дүнгээ өгч байна.