СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Монгол улсын энгийн паспорт эзэмшигч иргэний визгүй зорчдог орны тоо 24 болж нэмэгдлээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
5 жилийн өмнө

 

“Дипломат албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Прагвай Улс хоорондын хэлэлцээр”-ийг өнөөдөр батлав. Ингэснээр иргэд хоёр улсын нутаг дэвсгэрт 90 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчих юм.

Монгол улсын энгийн паспорт эзэмшигч БНХАУ, ОХУ, Узбекистан зэрэг 23 улсад 90 хүртэл хоногийн хугацаагаар визгүй зорчдог. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Монгол Улс, Бүгд Найрамдах Прагвай Улс хоорондын хэлэлцээр”-ийг баталснаар Монгол улсын энгийн паспорт эзэмшигч иргэний визгүй зорчдог орны тоо 24 болж ийнхүү нэмэгдлээ.  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.