СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Ч.Даваа: Б.Төгсбилгүүн өнөөдрөөс өлсгөлөн зарлана

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Төгсбилгүүн гэгчийг ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулаад байсан ч энэ сарын 11-ны өдөр батлан даалтад гаргасан юм. Энэхүү шийдвэрийг эсэргүүцсэн хохирогч эмэгтэй Ж.Одгэрэл Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадна суулт зарласан байна. Иймд өнөөдөр хүчирхийлэл үйлдэгч гэх Б.Төгсбилгүүний ар гэр, өмгөөлөгч нь хэвлэлийн хурал хийлээ.  

 Өмгөөлөгч Б.Баярмагнай:

-Нэг ч шүүх хурал болоогүй. . Шүүхээс гэм буруутай эсэхийг шийдээгүй байхад гэм буруутай гэж ярьж болохгүй.

Иргэн Б.Төгсбилгүүн эгч Болормаа:

-Хүүхэд зулбасан гэх мэдээлэл ор үндэслэлгүй. 2018 оны 12 дугаар сард төрнө гэсэн ч 11 дүгээр сард төрөх боломжгүй тул 1.700 грамм хүүхдээ авахуулсан, цус алдаад хэцүү байна хэмээн дүү рүү маань ярьсан. Ингээд бид нар 40 гаруй жил эх, хүүхдийн эмчээр ажилласан эмч дээр дагуулан очиход "Том хүүхэд авахуулсан зүйл алга. Цус алдсан зүйл байхгүй. Бага зэргийн үрэвсэлтэй байна" гэсэн.

.

 Б.Төгсбилгүүний ээж Ч.Даваа:

-Манай хүүтэй 2015 оны аравдугаар танилцаад хөдөө, хот руу ирэн очин хамт амьдардаг байсан. Ж.Одгэрэл өөрийнхөө амьдралыг өөрөө там болгосон. Хэрэг шийдэгдээгүй байхад. Үр хүүхэдтэй минь намайг яагаад тамлаж байгаа юм. Эхний хүүхэд нь бага сартай байхад зулбасан байхад бид нараас нуусан байсан. Тэр үед нь худалч, хуурмаг амьдарна гэж байхгүй сал гэсэн. Тэр үед надад өширхөөд явсан ч миний хүүтэй хамт байсан. Ингээд удалгүй дахин жирэмсэн болсон гэх мэдээг дуулаад хүүдээ баяр хүргээд өнгөрсөн. Гэтэл дахиад зулбасан. Энэ бүхнээ манай хүү болон бид нарыг зодож дарамталснаас болсон гэж олон нийтэд ярьж байгаа нь хэцүү байна. .

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.