Оросын франц судлаач, нэрт түүхч 63 настай Олег Соколов залуухан найз бүсгүй 24 настай Анастасия Ещенкогийн амь насыг бүрэлгэсэн хэрэгт сэжиглэгдээд байгаа юм. Францын цэргийн удирдагч Наполеон Бонапартыг судалж, түүнийг шүтэн биширдэг байсан түүхч эрдэмтнийг даваа гарагт шүүхийн өмнө дууджээ.
Түүнийг голоос олоход үүргэвчиндээ эмэгтэй хүний тасарсан гар хийж авч явж байсан бөгөөд хохирогч эмэгтэйн хуваагдсан цогцос профессорын гэрээс олдсон байна.
Шүүхийн өмнө мэдүүлэг өгөхдөө Соколов маш их харамсаж байгаагаа илэрхийлжээ. Ахмад профессор магистрант, мөн франц судлаач, түүхч эмэгтэйтэй таван жил хамтран амьдарсан тухайгаа ярьжээ. Түүнчлэн бүсгүйтэй гэрлэхийг төлөвлөж байсан ба сүйт бүсгүйгээ хэмээн найзууддаа хэлдэг байсан гэжээ.
Соколов болон Ещенко нарын маргаан профессорын хүүхдүүдээс болж гарсан тухай мэдүүлсэн байна. Түүнийг шүүх хурлын явцад хоёр сарын хугацаандаа баривчлан саатуулаад байгаа аж.
Эх сурвалж: www.cnn.com