Нурахад бэлэн болж, өдгөө хаалгаа бариад буй Байгалийн түүхийн музейтэй Ерөнхий сайд У.Хүрэлсүх очиж танилцах үеэрээ уг барилгыг нурааж, оронд нь найман давхар “Чингисийн музей” барих шийдвэр гаргана гэдгээ мэдэгдсэн. Улмаар Байгалийн түүхийн музей, Драмын театр, Дуурийн театр, Төв номын сангийн барилгуудыг нурааж, оронд нь шинээр барилга барих төсвийг ч 2020 оны төсөвт суулгасан.
Гэвч твиттер хуудсанд “Элийрэгч” хэмээн танигдсан Ц.Уянга тэргүүтэй хэсэг иргэн, судлаач нэгдэн төрийн гаргасан уг шийдвэрийг эсэргүүцэн, "Байгалийн түүхийн музей бол соёлын өв, соёлын өвөө хамгаалъя" хэмээн эсэргүүцэл зарлан, суулт хийсэн юм.
Улмаар судлаач, шүүмжлэгч, мэргэжилтнүүдийг хамруулсан баг бүрдүүлж соёлоо өвөө хамгаалах үүднээс хэлэлцүүлэг зохион байгуулж, Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тус музейн барилгыг нураах тендер зарласан Загсийн газрын тогтоолыг түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ.
Гэвч Засгийн газар давж заалдах хүсэлт гаргасан бөгөөд маргааш/2019.11.13/ шүүх хурал товлогджээ. Өөрөөр хэлбэл, маргааш болох шүүх хурлаас соёлын өвөө устгах уу, аварч үлдэх үү гэдгийг шийдвэрлэнэ гэсэн үг. Уг асуудалтай холбогдуулан бид иргэн Ц.Уянгатай ярилцлага хийлээ.