Нийслэлийн 24 байршилд газрыг орон сууцаар солих төсөл хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан НОСК-ийн гүйцэтгэх захирал Д.Дорждэрэмтэй ярилцлаа.
“Нийслэлийн орон сууцны корпораци”/НОСК/ Улаанбаатар хотын Агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд иргэд өөрсдөө хүсвэл газраа орон сууцаар солих боломжтой юм байна. НОСК-оос дахин төлөвлөлт хийх боломжтой гэж үзсэн 24 байршлын 20 477 нэгж талбарт байрлах иргэд дээрх төсөлд хамрагдах боломжтой. Айлууд нэгдэж нийлээд эсвэл дангаараа 4 га газраас багагүй газрыг орон сууцаар сольж болох юм. Газраа орон сууцаар солих хүсэлтэй иргэдийн орон сууц нь бэлэн учир хүлээж цаг алдахгүй гэдгийг онцолж байна.