СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хятадууд 6G сүлжээг хөгжүүлж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

БНХАУ энэ намар 5G утасгүй интернэтийн сүлжээг нэвтрүүлээд удаагүй байгаа билээ. Тус улсын технологийн мэргэжилтнүүд дараагийн үе буюу 6G интернэтийн сүлжээг хөгжүүлэх болон судалгааны ажлаа албан ёсоор эхлүүлсэн гэдгийг олон улсын хэвлэлүүдэд нийтэлсэн байна.

Урд хөршид 5G сүлжээг 2020 оны эхэнд хэрэглээнд нэвтрүүлнэ хэмээн төлөвлөж байсан ч хугацаанаасаа өмнө төлөвлөгөөгөө гүйцээж, дараагийн технологийг хөгжүүлэхээр ханцуй шамлажээ.

Хятадын Шинжлэх ухаан, технологийн яамны мэдэгдсэнээр ажлын хоёр бүлэг шинэ сүлжээний судалгаа, хөгжүүлэлтийн ажлыг гүйцэтгэж байна. Эхний баг 6G сүлжээг судалж, хөгжүүлэх ажлыг гардан гүйцэтгэх бол хоёрдугаар баг 37 их сургууль, судалгааны хүрээлэнгүүдийг нэгтгэж техникийн хөгжүүлэлт, энэ талаарх зөвлөгөөг бүрдүүлэх ажээ.

Одоогоор дэлхий нийт 4G сүлжээг ашиглаж байгаа ба Хятад, Өмнөд Солонгос улсуудаас гадна цөөн улсууд 5G технологийг нэвтрүүлэхээр зэхэж байгаа нь тус технологи дэлхийг бүрэн хамарч, нас биенд хүрч амжаагүй, эхний шатны хөгжүүлэлт дээрээ явж буй хэрэг юм.

6G технологийг судалж хөгжүүлж эхэлсэн ч дэлхийн нийтээр ашиглах хүртэл багагүй хугацаа хүлээж байгааг мэрэгжилтнүүд хэлж байгаа юм. Хятадын технологийн тэргүүлэгч Huawei компанийн гүйцэтгэх захирал Рэн Зэнфэй 6G сүлжээг хөгжүүлж байгаа гэдгээ өнгөрсөн есдүгээр сард мэдэгдсэн билээ.

Гэвч 5G, 6G гэсэн технологиуд Америк-Хятадын дунд улс төржсөн сэдэв болж маргаан дагуулсаар ирсэн. АНУ тэргүүтэй өрнөдийн улс орнууд Хятадын Засгийн газрыг өндөр хурдны сүлжээ ашиглан улсын нууц мэдээллийн санд халдах эрсдэлтэй хэмээн сэрэмжилж байгаа юм.

 

 

Эх сурвалж: www.cnbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.