СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ЖДҮХС-аас авсан зээлээ ББСБ-д байршуулсан хүмүүс хэн байв

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

Төрийн өндөр албан тушаалтнууд ЖДҮХС-аас олгосон нэн хөнгөлөлттэй зээлийг албаны эрх мэдлээ ашиглан өөртөө авч, тухайн мөнгөө ББСБ-д байршуулж мөнгө угаасан гэх дуулиан гараад удаж байгаа. Өнөөдөр АТГ-аас ЖДҮХС-аас авсан зээлээ ББСБ-д өндөр хүүтэй байршуулж мөнгө угаасан байж болзошгүй найман аж ахуйн нэгжийн нэрийг албан ёсоор зарлалаа. Тэдгээр байгууллагууд нь хэний нэр дээр байдаг, ЖДҮХС-аас хэдий хэмжээний зээл авсан талаарх мэдээллийг та бүхэндээ хүргэж байна.

ЖДҮХС-аас жилийн 3 хувийн хүүтэй зээл аваад түүнийгээ өндөр хүүтэй хадгаламжид байршуулсан аж ахуйн нэгж нь

1.       Урансэлэнгэ ХХК

2.       Цагийн Эрч ХХК

3.       Грийн тауэр констракшн ХХК

4.       Намжсод ХХК

5.       Цамбагарав трейд ХХК

6.       Эс ай эм и ХХК

7.       Жигүүрт хөсөг ХХК

8.       КГМТ ХХК байгаа юм.

Урансэлэнгэ ХХК

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын даргын Гаршаавын Бямбаагийн нэр дээр бүртгэлтэй “Урансэлэнгэ” ХХК нь ЖДҮХС-аас 300 сая төгрөгийн зээл авсан мөртлөө түүнийгээ өндөр хүүтэй ББСБ-д байршуулсан.

Цагийн Эрч ХХК

Батбэхийн Туяа гэх хүний нэр дээр бүртгэлтэй “Цагийн Эрч” ХХК нь ЖДҮХС-аас 950 сая төгрөгийн нэн хөнгөлттэй зээлийг аваад түүнийгээ ББСБ-д өндөр хүүтэйгээр байршуулсан. Цагийн Эрч ХХК нь төрийн албан тушаалтны ХОМ-т өмнө нь бүртгэгдэж байгаагүй.

Грийнтауэр констракшн ХХК

Дугарсүрэнгийн Тунгалаг гэх хүний нэр дээр бүртгэлтэй Грийнтауэр констракшн ХХК нь ЖДҮХС-аас 500 сая төгрөгийн нэн хөнгөлттэй зээл авсан боловч түүнийг ББСБ-д өндөр хүүтэйгээр хадгалсан зөрчил гаргасан.

“Намжсод” ХХК

Чимиддоржийн Эрдэнэбаяр гэх хүний нэр дээр бүртгэлтэй Намжсод ХХК нь ЖДҮХС-аас 500 сая төгрөгийн зээл аваад түүнийгээ ББСБ-д хадгалсан зөрчил гаргасан. Уг компани нь төрийн албан хаагчийн ХОМ-т өмнө нь бүртгэгдэж байгаагүй.

Цамбагарав трейд ХХК

Монгол Улсын иргэн Мажигсүрэнгийн Баасандаш гэдэг хүний нэр дээр бүртгэлтэй энэ компани Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 8-р сарын 24-ны А/141 дүгээр тушаалаар ЖДҮХС-аас зээл авсан. Зээлийн дүн тодорхойгүй байгаа.

“Эс ай эм и” ХХК

Эзэмшигч тодорхойгүй энэ компани ЖДҮХС-аас 500 сая төгрөгийн нэн хөнгөлттэй зээл аваад түүнийгээ өндөр хүүтэй хадгаламжид хадгалж мөнгө хүүлсэн.

“Жигүүрт хөсөг” ХХК

Монгол Улсын иргэн Хоролжавын Болдбаатар, Хоролжавын Батбаатар нарын нэр дээр бүртгэлтэй Жигүүрт хөсөг ХХК нь ЖДҮХС-аас 200 сая төгрөгийн зээл аваад түүнийгээ өндөр хүүтэй хадгаламжид байршуулсан.

КГМТ ХХК-ийн талаарх ямар ч илэрц байхгүй

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.