™ watch
Гэмт хэрэг, Хууль эрхзүй | 3 долоо хоногийн өмнө

LIVE: АТГ-ын ахлах ажилтан Т.Баярхүү: Авлигын улмаас 12 их наядын хохирол учраад байна

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө

Нийтэлсэн:   С.Будрагчаа
3 долоо хоногийн өмнө


Авлигатай тэмцэх газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


АТГ-ын Олон нийттэй харилцах ахлах ажилтан Т.Баярхүү:

-АТГ-аас шалгаж байгаа хэргүүдийн талаарх товч мэдээллийг өгье. АТГ нь авлигын эсрэг сургалт сурталчилгааг өмнө нь төрийн албан хаагчид руу чиглүүлж хийдэг байсан бол одоо иргэд олон нийтэд хандсан ажлыг хийж эхлээд байна. .

Мөн, авлигын хэргийг үнэ төлбөргүй мэдээлэх 110 дугаарын утсыг ашиглалтад оруулаад байна.
АТГ нь 631 өргөдөл гомдлыг хүлээн авч, зөрчил гаргасан 37 албан тушаалтанд хариуцлага тооцууллаа. Мөн 326 албан тушаалтны ХОМ-ийг хянаж, зөрчилтэй мэдүүлсэн 35 албан тушаалтанд хариуцлага тооцууллаа.
Он гарснаас хойших эхний 10 сарын байдлаар 1316 үйлдэлтэй, 433 холбогдогчтой, 1115 хэрэгт хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Энэ гэмт хэргийн улмаас 12,078,285,989,959 хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 7,627,356,525 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хамгаалаад байна.

Олны анхаарлын төвд ороод байсан Оюутолгойн гэрээнд холбогдох С.Баяр, Ч.Сайханбилэг нарт холбогдох хэрэг, НЗД асан Э.Бат-Үүл, Ерөнхий сайд асан М.Энхсайхан, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг, ЖДҮХС, Салхитын мөнгөний ордтой холбоотой шүүгчид, УБТЗ-ийн дарга асан Л.Пүрэвбаатар нарт холбогдох хэргийг шалгаж дуусан яллах дүгнэлт үйлдэн прокурорт шилжүүлээд байна.

.

Үндэсний баяр наадамд тав болон түүнээс дээш давсан бөхчүүдийн допингийн шинжилгээнд хяналт тавьж байсан албан тушаалтнуудыг шалгах ажил манайд явагдаж байгаа. Энэ ажлын хүрээнд сүүлийн арван жилийн улсын баяр наадамд шөвгөрсөн 109 хүний допингийн шинжилгээг дахин хянуулж байгаа.

Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас зээл авсан хүмүүсийг шалгахад 34 албан тушаалтан, 11 аж ахуйн нэгж холбоотой болох нь тогтоогдсон. Тэдгээр аж ахуйн нэгжүүд хөнгөлөлттэй зээлийн мөнгөө банк бус санхүүгийн байгууллагад байршуулж мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн. Тухайлбал, “Уран сэлэнгэ” ХХК, “Цагийн илч” ХХК, “Цамбагарав” ХХК, “Жигүүрт хөсөг” ХХК нь авсан зээлээ өндөр хүүтэй хадгаламжид байршуулсан болох нь тогтоогдсон. Энэхүү найман аж ахуйн нэгжийн зарим нь төрийн өндөр албан тушаалтантай холбоотой нь тогтоогдсон. Энэ хэрэг үргэлжлэн шалгагдаж байгаа.

.

“Салхитын мөнгөний орд”-той холбоотой зургаан шүүгчийн асуудлыг шалгаж дуусаад прокурорт шилжүүлсэн. Үндэслэлгүйгээр хөрөнгөж, өөр бусад гэмт хэрэгт холбогдсон шүүгчдийг шалгах ажил явагдаж байгаа.


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 долоо хоногийн өмнө
124.158.107.35

бүгдл тогтоогдсон хэргүүд бншд эхнээс нь шийтгээд явуулах хэрэгтэй

Зочин
3 долоо хоногийн өмнө
202.179.24.177

хэрэг нь шийдэгдсэн л юм бол бүх хөрөнгий нь хурааж битүүмжлэн хохирлыг барагдуул. Солонгос улс бүх юмыг нь битүүмжлэн шалгаж хураадаг болохыг мэдэж байгаа биздээ

Zochin
3 долоо хоногийн өмнө
182.160.0.131

Jigjidnyamaa ajlaa hiigeed albanii altan kartaar zugaastaad l yavj baih uu. Ajilchdaasaa ichihgui l hun um da. Shiren nuurelsen shunaltai hun um da

Холбоотой мэдээ

      Кино сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.