СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гэр бүлийн гишүүдтэйгээ харилцаа муу байх нь өвчин тусах эрсдэлийг нэмдэг

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Хэн нэгэнд гүн дурлаж, хайрлах нь бидний эрүүл мэндийн байдалд нөлөөлөх нь бий ажээ. Гэвч үүнээс илүү таны эрүүл мэндэд сайн бас муугаар нөлөөлж, хэвийн байдлыг алдагдуулдаг зүйл бол таны эцэг, эх, хүүхдүүд, ах, эгч, дүүс, авга, нагац, өвөө, эмээ зэрэг гэр бүлийн бусад гишүүдтэй ямар харилцаатай байхаас шалтгаалдаг гэж судлаачид үзэх болсон байна.

Гэр бүлийн гишүүдтэйгээ харилцаа муу, тэд таныг анхаарч халамжилдаггүй бол архаг хууч өвчнөөр өвдөх эрсдэл нэмэгддэг ажээ. Судалгаанд оролцуулсан хүмүүсийн дийлэнх нь дунджаар 45 настай байгаа юм.

Тэдний 19 жилийн хугацаанд гэр бүлтэйгээ ямар харилцаатай байсан, хосын харилцаанд хэрхэн хандаж ирсэн зэргийг өвчний түүх, тодруулбал толгой өвдөх, зүрхээр хатгуулах, харвах зэрэг бүх өвчний давтамж тохиолдлыг харьцуулан судалжээ.

Ингэхэд хамтрагчаас гадна гэр бүлийнхээ өргөн хүрээний гишүүдтэй асуудалтай хүмүүс олон тооны архаг хууч өвчтэй, эрүүл мэнд нь сул байжээ.

 

Эх сурвалж: www.cnn.com 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.