ХБНГУ-д супермаркетын хогийн саванд хаясан хоол хүнсний хаягдлыг авсан хоёр оюутныг торгосон байна. Хогийн сав ухаж торгуульсан оюутнууд дээд шатны шүүхэд давж заалдан гомдол гаргажээ.
26 настай Франциска Стейн, 28 настай Кэролайн Крюгер нарыг тус бүр 225 еврогоор торгож, найман цагийн турш туслах ажил хийлгэхээр болсон байна. Харин сошиал хэрэглэгчид оюутнуудыг хулгайн гэмт хэрэгт буруутгах биш эсрэгээрээ хүнсний хог хаягдлыг цэвэрлэсэнд талархах хэрэгтэй гэж үзжээ.
Мюнхены ойролцоо байдаг жижиг хотод шөнийн цагаар хоёр оюутан Edeka супермаркетын хогийн савны түгжээг тайлж дотор нь байсан жимс, тараг, хүнсний ногоо зэргийг авчээ. Оюутнууд дэлгүүрийн өмчид зөвшөөрөлгүй халдсан гэх үндэслэлээр тэднийг буруутгасан байна.
Холбооны Үндсэн хуулийн дээд шатны шүүх хэргийг дахин хэлэлцэж байгаа юм.
Эх сурвалж: www.bbc.com