Завхан аймгийн Тосонцэнгэл сумын иргэн Ө, А нар нь тус аймгаас Улаанбаатар хот руу автомашинаар аравдугаар сарын 23-ны өдөр таван ширхэг тарваганы тулам, 65 ширхэг бугын эвэр тээвэрлэж байсныг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь цагдаагийн алба хаагчид илрүүлжээ.
Урьдчилсан үзлэгээр хууль бусаар агнасан амьтны гаралтай мах, түүхий эд худалдан авсан, үгүй бол хууль бусаар ан амьтан агнасан байж болзошгүй хэмээн аймгийн цагдаагийн газарт Зөрчлийн хэрэг нээн шалгаж байна. Ө, А нар нь ямар нэг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүй явж байсан нь ингэж үзэхэд хүргэж байна.