Бразилийн 35 дахь Ерөнхийлөгч асан Луйз Иначио Лула да Сильва авлигын хэргээр шоронд жил хагасын хугацаанд хоригдож байгаад хуулинд оруулсан нэмэлт өөрчлөлтийн тусламжтайгаар суллагдсан байна. 2003-2011 он хүртэл тус улсын Ерөнхийлөгчөөр ажилласан бөгөөд түүнийг суллагдах үед дэмжигчид нь алга ташин баяр хүргэжээ.
74 настай экс төрийн тэргүүн атгасан гараа өргөн ялалтаа тэмдэглэсэн байна. Лула өнгөрсөн жил Ерөнхийлөгчийн сонгуульд одоо байгаа барууны үзэл баримтлагч төрийн тэргүүнтэй өрсөлдөж ялалт байгуулах өндөр магадлалтай байсан ч авлигын хэргээр баригдсан. Зүүнтнийг сахигч улс төрч гэм буруугүй гэдгээ батлан харуулж хэргээ цагаатгах болно хэмээн амлажээ.
Бразилийн дээд шүүх давж заалдах эхний шатны шүүх хуралд ялагдсан бол дараагийн шатны шүүхэд хандах хугацаандаа хоригдож ял эдэлдэг хуулийг өөрчилснөөр суллагдсан олон мянган хүний нэг нь экс Ерөнхийлөгч Лула болсон юм.
Эх сурвалж: www.bbc.com