СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ҮХЦ-ийн дарга торгууль төлөөд нутаг буцахаар болж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярт БНСУ-ын Прокуророос торгууль оноох шийдвэр гаргах төлөвтэй байгаа талаар мэдээнүүд гарч эхэлжээ.

БНСУ-ын Хүчирхийллийн тухай хууль, Агаарын аюулгүй байдлыг хангах тухай хуулийн дагуу торгуулийн шийтгэл ноогдуулж, нутаг буцаах шийдвэр гаргах гэж байгаа таамгийг БНСУ-ын "Йон Хаб Ньюс" агентлагаас мэдээлсэн байна.

Хүчирхийллийн тухай хуулийг зөрчсөн этгээдийг 10 жил хүртэлх хугацаанд хорих, эсхүл 15 сая хүртэл воноор торгох, Агаарын аюулгүй байдлын тухай хуулийг зөрчвөл 10 сая вон хүртэлх мөнгөөр торгох зохицуулалт байдаг.

ҮХЦ-ийн дарга нь гадаадын иргэн бөгөөд урьд өмнө гэмт хэрэг үйлдэж байгаагүйг харгалзан үзэж ийнхүү шийдвэр гаргаж, баталгаа төлбөр байршуулснаар энэ сарын 15-ны өдрийг хүртэл тавигдсан хоригийг цуцалж магадгүй байгаа аж.

Мэдээллийг БНСУ-ын "Йон Хаб Ньюс"-ээс иш татав. 

FB Sukhochir Sodnomtsog

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.