СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: Ромар Лайль цагдаа болохын тулд 80 кг жин хасчээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Цагдаагийн офицер Ромар Лайль одоо байгаа ажилдаа орохын тулд биеийн жингийнхээ тэн хагас орчмыг хасч чаджээ. Тэр ажилд орохоосоо өмнө 181 кг жинтэй байсан тул ажил олох амаргүй байжээ.

Ромар Лайль цагдаагийн офицер болохыг хүсч, ингэхийн тулд жин хасах хэрэгтэйгээ ойлгожээ. .

Тэр урьд өмнөхөөсөө илүү эрүүл хүнс хэрэглэж, кроссфит дасгалаар хичээллэсэн байна. Лайль өөртэйгөө адилхан жингийн илүүдлээсээ болж ажилд орж чадахгүй байгаа хүмүүст хандаж “зүрх сэтгэлээ чагнаж, юу хийхийг чин сэтгэлээсээ хүсч байгаагаа олж мэдэх хэрэгтэй. Хэзээ ч өөртөө бууж өгч болохгүй” хэмээн зөвлөжээ.

 

 

Мөн чамайг зорилгодоо хүрэхийг дэмждэг хүмүүсээр тойрон хүрээлүүлээрэй хэмээн нөхөрсгөөр хэлсэн байна.

 

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.