УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржтой Саарал жагсаалтын талаар ярилцлаа.
-FATF-ын Ази, номхон далайн салбараас энэ аравдугаар сард намайг сайн ажилласан байна гэж талархлын захидал ирүүлсэн. Захидалд танай улсыг эрчимжсэн зэрэглэлээс энгийн зэрэглэлд шилжүүллээ. Баяр хүргэе гэсэн байсан. Зэрэглэлийг нь бууруулж байгаа юм чинь гайгүй байлгүй дээ гэж бодож байтал Парист жагсаалтад оруулсан. Гэхдээ хязгаарлалтын ямар нэгэн арга хэмжээ аваагүй.
ХЗДХ-ийн тнбд-аар ахлуулсан ажлын хэсэг ажилласан. Өнгөрсөн жил явуулсан, ороогүй. ХЗДХЯ-тай холбоотой хоёр асуудал байгаа юм. Хүн хэрэгт хийхгүй байна гэсэн. Тэр манай асуудал биш шүү дээ. АТГ нь шалгаад, Прокурор нь хянаад, Шүүх нь шийдвэл хөрөнгийг нь хураах хуультай. Засгийн газар үүнд оролцдоггүй.
Монголбанк, СЗХ-ны удирдлагуудад хариуцлага тооцох юм бий.
-Сэтгүүлчдийг тагнаж, чагнасан талаар?
-Ямар ч тийм юм байхгүй. Наад бүхэн чинь худлаа. Үүнийг ярьж байгаа хүмүүс нь баримтаа гаргах хэрэгтэй. Би 30 жил амьдрахдаа нэг ч сэтгүүлийг шүүхэд өгч үзээгүй.
-ҮХЦ-ийн дарга Д.Одбаярын тухайд?
-Буруу юм хийснийг үгүйсгэхгүй. Гэхдээ хараад л байж байхаас өөр яах вэ. Өмгөөлөгч авсан гэсэн. ГХЯ ажиллаж байгаа гэсэн. Үүнийг дэвэргэх хэрэггүй.