УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Би ерөнхийлөгчийг дагаад төмөр замын бүтээн байгуулалтн ажилтай танилцсан. Цэрэг, хүчнийхэн ажиллаж байгаа учраас мэдээлэл нь нууц байдаг юм байна. Гэхдээ нэг анхаарах ёстой зүйл нь тэнд ажиллаж байгаа цэргүүдийн цалин. Тэнд ихэнхдээ амьдрал тааруу айлын хүүдүүд ажиллаж байна.
Төмөрзам дээр ажиллаж байгаа хүүхдүүд 400 мянган төгрөгийн цалин авдаг юм байна. Гэтэл худлаа яриад 2 сая төгрөгийн цалин амлаад байсан. Тэр цалингаа өгөх хэрэгтэй. Тэгэхийн тулд хилийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай. Мөн энэ төмөр замай холбоотойгоор нэлээн хэдэн хуульд өөрчлөлт оруулахгүй бол багагүй асуудлууд гарах юм байна. Тийм учраас зүүн чиглэлийн төмөр замыг дэмжих лобби бүлгийг Г.Мөнхцэцэг, Б.Дэлгэрсайхан, Д.Цогтбаатар бид хэд нийлж байгуулж байна.