Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнтэй ярилцлаа.
-Ерөнхийлөгчөөс дэмжлэг аваагүй Элчин сайдуудын нэр дахиж орж ирэх үү?
-Одоо Ерөнхийлөгчөөс дэмжлэг аваагүй гэж хэлэх нь зохимжгүй. Ямартай ч Ерөнхийлгчийн гадаад харилцааны зөвлөх нь судалж байгаа гэсэн. Ойрын үед оруулж ирнэ гэсэн. Миний нэр БНСУ-д суух Элчин сайдад яригдаж байгаа.
-ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр БНСУ-д хилийн хоригт орсон. Авчрах уу?
-Хилийн хориг цуцлах эсэхийг БНСУ-ын хуулийн байгууллага өөрийнхөө хуулийн хүрээнд шийднэ. Одоогоор 10 хоногийн хилийн хоригт орсон юм билээ. Д.Одбаяр даргын хэрэг эцэслэн шийдэгдээгүй байна. Шүүхээр шийдэгдээд ял авсан иргэдийг нутаг руугаа татан авчрах зохицуулалт бол байдаг.
-Дипломат эрх ямба эдэлж байгаа гэсэн. Тэгэхээр асуудал нь арай өөрөөр зохицуулагдах боломжтой юу?
-Монгол улсын төрийн өндөрлөгүүд дипломат ямба эдэлдэг. Мөн гадаад улсад суух Элчингүүдэд тухайн орон нь дипломат эрх эдлүүлдэг. НҮБ-ын төлөөлөгчүүд дипломат ямба, дархан эрх эдэлдэг.
-Хөх хотын дэд консул осолд орсон гэж үнэн үү?
-Монголд ирээд буцаж явахдаа Сайншандад авто осолд орсон юм билээ. Азаар биеийн байдал нь харьцангуй сайн байгаа.