СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: "Монголын үндэсний фронт"-ын жагсаалыг Сүхбаатарын талбайгаас шууд дамжуулж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

 

"Монголын Үндэсний Фронт" хөдөлгөөнөөс бүх ард түмнийг уриалж, парламентийг тараах зорилготой жагсаалыг өнөөдөр /2019-11-08/ Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Тэд Монгол төрийг цэвэрлэх, парламентийг тараах, Монгол төрийн өмчийг луйвардаж, хувьдаа завшигчид гэх мэт төрд нүүрлэсэн олон дайсантай тэмцэх, тэднээс салах уриалгыг дэвшүүлж байгаа аж. Энэхүү жагсаалд 100 орчим ТББ нэгдсэн, 21 аймаг, 330 сумаас төлөөлөл ирсэн гэж зохион байгуулагчид хэлсэн 

Өнөөдрийн жагсаалд "Анод" банкны захирал байсан Н.Даваа, Босоо хөх Монгол хөдөлгөөний тэргүүн П.Шижээравдан, геологич Ч.Хурц, АИХ-ын депутат, дарга асан Ц.Гомбосүрэн, Гол мөрөн хөдөлгөөний тэргүүн Г.Мөнхбаяр, н.Батсайхан, бригадын генерал Б.Болдбаатар, Хилс хэрэгт хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатар, тоймч Ш.Гантулга, мөн цэрэг цагдаагийн хүмүүс оролцож байна. Жагсагчдын зарим нь Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарыг үлдээж, бусад улс төрчдийг зайлуулах хүсэлтэй байгаагаа хэлж байна. 

Жагсаалын ерөнхий зохицуулагч бэлтгэл хошууч генерал Бямбасүрэнгийн Баярмагнай "Монгол Улсын Үндсэн хуулийн 3,1-т "Төрийн эрх барих тогтолцоонд ард түмэн шууд оролцох эрхтэй" гэж заасан. Бид энэ эрхийнхээ хүрээнд жагсаж байна. УИХ-ыг тараах ард түмний хүсэлтийг бид энэ жагсаалаараа дамжуулж байна. Монголын Үндэсний фронт Монголын ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөх ёстой. Эгнээгээ 100,200 мянга болгоё. Энэ индэрийг ард түмний индэр болгоё. Үүний дараа бид амжилтад хүрнэ. 2010-2015 онд Монгол Улсын төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэх жагсаалыг би зургаан жил командалж энэ талбай дээр явж байсан бол одоо Монголын Үндэсний Фронтыг командалж оролцож байна" гэлээ.

Үүний дараа зарим анхаарал татаж буй асуудлаар тайлбар авлаа. 

-Жагсаалд цэргийн хүмүүс их байгаа нь их анхаарал татаж байна л даа. Яагаад энэ вэ?

-0,9 юм уу 1 хувьд ч хүрэхгүй л дээ. Хоёр генерал л удирдах зөвлөлд бий. Монголын ард түмэн  намайг яагаад энэ жагсаалыг удирдаач гэсэн гэхээр тэмцэж чадах хүн, цэргийн албанд үнэнчээр зүтгэсэн хүн учраас надад хандсан. Би зөвшөөрсөн.

-Элдэв маргаан үймээн гарвал та бүхэн хариуцаж чадах уу?

-Бид жагсаал зохион байгуулах хүсэлтээ Хотын захиргаанд хуулийн дагуу уламжилсан. Харамсалтай нь тэд өөрсдөө гэрээгээ зөрчсөн. Элчин сайд нарт хүндэтгэл үзүүлэх жагсаал бол олон сарын өмнө төлөвлөгдсөн байх ёстой. Гэтэл биднийг жагсаж болно гэж зөвшөөрчихөөд өчигдөр орой ийм арга хэмжээ болно. Боль гэсэн. Бид төлөвлөгөөгөө өөрчлөхгүй. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.