Английн Эссекс хотод хөргүүртэй чиргүүлд хууль бусаар хил даван цагаачлах гэж байсан 39 иргэд хөлдөж амиа алдсаныг Вьетнамын иргэд болохыг тогтоогоод байсан юм. Вьетнамын тусгай багийн төлөөлөгчид Их Британид ирж Эссексийн цагдаагийн газартай хамтран ажилласны дүнд цогцоснуудыг бүрэн таниулж дууссан байна.
Харамсалтайгаар амиа алдсан байдалтай өнгөрсөн аравдугаар сарын 23-ны өдөр олдсон 31 эрэгтэй, найман эмэгтэйн цогцсыг таниулж дууссан ч тэдгээр хохирогчдын ар гэрийнхэнд хугацаа өгч, бага зэрэг тайвширсны дараа олон нийтэд танилцуулна гэж цогцсын ахлах шинжээч Кэролайн Бийсли Мюррэй хэлжээ.
Хохирогчид Вьетнамын өнцөг булан бүрээс ирсэн хүмүүс байгаа юм. Үүнд Хайпонг, Хай Дуонг, Нге Ан, Ха Тин, Куанг Бин, Хуэ мужуудын иргэд байгааг эхний удаад мэдэгджээ.
Цогцоснуудыг таниулах нь хэргийн мөрдөн шалгах ажилд маш чухал хувь нэмэр оруулах юм. Одоогоор уг хэрэгт холбогдуулан 10 гаруй Вьетнам иргэнийг баривчлаад байгаа ол Их Британид 22 настай Иймон Харрисон, чиргүүлтэй ачааны машиныг жолоодож байсан 25 настай Мо Робинсон, Ронан болон Кристофер Хюс нарыг саатуулжээ.
Эх сурвалж: www.bbc.com