СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ХАЛУУН СЭДЭВ: Г.Дашдэмбэрэл: Засгийн газар хууль зөрсөн ч хариуцлага хүлээж байсан тохиолдол байхгүй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

-Ашигт малтмалын тухай хууль/АМТХ/-ийн зарим заалт үндсэн хууль зөрчсөн гэж үзэн ҮХЦ-ээс хүчингүй болгосн. Гэвч “Үндсэн хуулийн цэц өөрөө үндсэн хуулиа зөрчсөн шийдвэр гаргаж газар доорх баялаг ард түмний мэдэлд байх заалтыг үгүй хийсэн” гэж Сангийн сайд, Засгийн газраас мэдэгдээд буй. Харин нөгөө талд уул уурхайн салбарынхан, боловсруулах үйлдвэрийнхэн Засгийн газар татвараар үйлдвэрлэгчдийг дарамтлах гэж байна гэсэн эсрэг тэсрэг байр суурь илэрхийлж, багагүй маргааныг нийгэмд үүсгээд байна. Тиймээс бид уг асуудлаар болоод Захиргааны хэргийн шүүх дээр жил дамнан үргэлжилж буй Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн асуудлаар хуульч, өмгөөлөгч Г.Дашдэмбэрэлтэй ярилцлаа.-

Хуульч, өмгөөлөгч Г.Дашдэмбэрэл:

-Ашигт малтмалын тухай хууль/АМТХ/-ийн хуучин хуулин дээр "зөвхөн тусгай зөшөөрөлтэй компаниуд нөөц ашигласны төлбөр/АМНАТ/ төлдөг байсан бол өнгөрсөн 3-р сард тус хуулинд хийсэн өөрчлөлтөөр  АМТХ-ийн 47.1 дээр олборлосон, ашигласан, худалдсан, худалдахаар ачуулсан бусад аж ахуйн нэгжүүд нь АМНАТ төлөхөөр болгож өөрчилсөн байна. 

Мөн нөгөө  талаас нь харвал УИХ бол ганц хууль батлахаас нь гадна хуулийн хэрэгжилт хангагдаж байна уу, Засгийн газар хуулиа хэрэгжүүлэх ажлаа хэрэгжүүлж байна уу гэдэгт ч мөн хяналт тавих, төрийн эрх барих дээд байгууллага шүү дээ. Гэтэл дан ганц Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл хэлэлцэж байгаадаа хэт анхаарч бусад асуудлаа орхигдуулсан.

Улс орны төсөв, орлого зарлага юу байхав, яаж бүрдүүлэх вэ гэдгийг орхигдуулахгүй л анхаарч байх ёстой байсан. Гэтэл үүнийгээ орхигдулсны сөрөг үр, дагавар одоо гарч байна л даа.

-Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулиа хэрэгжүүлээгүй Засгийн газар, БОАЖЯ-ыг шүүхэд өгөөд жил гаруй болсон энэ асуудал одоо яг ямар шатандаа явж байна?

-Ус бохирдуулагч нараас төлбөр авч мөн л төсөвт төвлөрүүлэх ёстой хуулийг 2012 онд уг нь баталсан юм. Гэтэл Засгийн газар, БОАЖЯ хуулиа хэрэгжүүлэхгүй бараг 7 жил болоод сая өөрчлөлт оруулах төөл боловсруулсан. Хэрэв Магадагүй үүгээр нь гадны зээл аван хийж байгаа Цэвэрлэх байгууламжийнхаа асуудлыг ч шийдэх боломж байсан.

Гэтэл шинээр оруулж буй нэмэлт өөрчлөлт нь төдийлөн ач холбогдолтой заалт тусгагдаагүй. Тиймээс ч “Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн” ТББ-аас Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад жил тойрч байна.

Гэвч давж заалдсаар байгаад Дээд шүүхээс буцсан. Улмаар маргаа байгаа асуудал нь хэм “захиргааны хэмжээний акт” байх магадлалтай гэж үзээд Захиргааны хэргийн давж заалтах шүүх рүү шилжүүлсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх нь “хэм хэмжээний акт” биш гэж үзээд буцаад Захиргааны хэргийн анхан шат руугаа буцаасан. Одоо үндсэндээ 9 дэх удаагийн шүүхээ хүлээж байна даа.

Энэ хуулийн шинэ өөрчлөлтөд уул уурхайн компанитай гишүүдийн лобби орчихлоо гэж харддаг?

-Ингэж хардах үндэслэл байгаа л даа. Маш ихээр ус бохирдуулж байгаа уул уурхайгаас бохирдуулсны төлбөр багаар тооцож авах, эсэргээр нь ус бохирдуулагч бус газар тариалан, малчдаас авах гэх мэт заалтууд орсон. Өөрөөр хэлбэл, 

-Ус бохирдуулсны төлбөрийн туухай хуулийн энэ маргаан бол Засгийн газар, БОАЖЯ-ыг хуулиа хэрэгжүүлээлэхийг л хүсээд байгаа үйл явц гэж ойлгож байна. Гэтэл засгийн газар хууль хэрэгжүүлэх ажлаа хийхгүй хууль зөрччихөөд маргаад байдаг. Ер нь өмнө нь ийм маргана гарч байсан түүх, Загсийн газар хариуцлага хүлээж байсан түүх бадйаг уу?

-Засгийн газар хуулиа хэрэгжүүлэхгүй байх тохиолдол гарч байсан. Гэвч хариуцлага хүлээж байсан тохиолдол байхгүй. Хамгийн тод жишээ нь “Урт нэртэй хууль” буюу “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан баүхйи газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”. Энэ бол асар ач холбогдолтой хууль байсан.

"Урт нэртэй хууль"Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 40-өөд хувийг хамарч байгаа гол мөрний урсац бүрэлдэж байгаа газар, ойтой газруудаа хамгаалсан хууль юм. Цаад агуулгаараа байгалиа хамгаалъя, уул уурхайг хариуцлагатай болгоё, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалъя, байгалийн тэнцэл алдагдахаас сэргийлэх хууль юм.

2009 онд батлагсдан. Дагаж мөрдөх журмын тухай хууль нь ч батлагдсан. УИХ-аас тогтоол гарсан. Гэтэл энэ хууль батлагдсанаар 1782 тусгай зөвшөөрөл/тухайн үеийн тооцоолол/ цуцлагдах юм байна. Ингэснээр “Загсийн газраас маш их нөхөн олговор нэхнэ. Төсөвт ийм их мөнгө байхгүй” гэдэг шалтгаанаар хэрэгжүүлэхгүй байсаар байгаад 2015 онд Дагаж мөрдөх журмын тухай хуулинд мөн өөрчлөлт оруулсан. Ингэснээр  Энэ хуулиуд хэрэгжсэн бол монгол орны байгаль, уул ус, ард иргэдийн эрүүл мэнд, байгалийн тэнцэл алдагахаас сэргийлэх эрх хамгаалагдах байсан юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.