СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНХАУ: 18 нас хүрээгүй иргэд 22 цагаас хойш цахим сүлжээгээр тоглохыг хорилоо

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

БНХАУ-д насанд хүрээгүй хүүхдүүд видео цахим тоглоомонд олноороо донтож байгаа явдалтай тэмцэхийн тулд Засгийн газар хориг тогтоожээ. Үүнд Хятадын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бүх цахим тоглоомын компаниуд, тэр дундаа Tencent-ийн эзэмшдэг платформууд хамааралтай аж.

Шинэ тогтоосон дүрмийн дагуу

- 18 нас хүрээгүй бүх тоглогч үдшийн 22 цагаас өглөөний 08 цаг хүртэл цахим тоглоомонд нэвтрэх хориотой.

- Ажлын өдрүүдэд хоногт 90 минут буюу цаг хагасаас илүүгүй тоглох ёстой.

- .

- Үүгээр зогсохгүй 8-16 насны тоглогчид сардаа 200 юань буюу 29 ам.доллараас илүү мөнгийг цахим тоглоомын данс руу шилжүүлэх боломжгүй.

- 16-18 настнууд сардаа дээд тал нь 400 юань буюу 57 ам.долларын мөнгөөр гүйлгээ хийж цахим тоглоомын дансанд шилжүүлэх боломжтой болж байна.

Ньюзу судалгааны фирмийн мэдээлснээр Хятад дэлхийн хамгийн том цахим тоглоомын зах зээлтэй орон. Дэлхийн цахим тоглоомын зах зээлээс олж буй орлогын ¼ нь Хятадад бүрддэг байна. 2018 онд тус улсад цахим тоглоомын зах зээлээс 38 тэрбум ам.доллар цуглажээ.

Эрх баригчид ийнхүү хатуу хориг тавьсан нь хүүхдүүдийг сэтгэцийн болон биеийн эмгэг өвчтэй болохоос хамгаалж, интернэтийн орон зайг цэвэрлэх зорилготой гэж Синьхуа мэдээлэв.. Бүртгэлийн системд жинхэнэ нэр хаягаараа холбогдсон эсэх, хэрэглэгчдийн мэдээллийг шалгах зэрэгт цагдаагийн байгууллага хамтарна.

Цахим тоглоомонд донтох нь хүүхдийн сургуульд сурах, гэр бүлийн харилцаа зэрэг бусад нийгмийн хүсэл сонирхлыг хаан боогдуулж, албадан орхигдуулдаг гэж олон улсын байгууллагууд үзсэн байдаг юм.

 

Эх сурвалж: www.cnn.com  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.