ХЭҮК-ийн гишүүн П.Оюунчимэгийн огцом баяжсан түүх

МУ CONTENT

Шинэ мэдээ

Эрэн сурвалжлах, Муухай монгол хүн

ХЭҮК-ийн гишүүн П.Оюунчимэгийн огцом баяжсан түүх

ХЭҮК-ийн гишүүн П.Оюунчимэгийн огцом баяжсан түүх

 

. П.Оюунчимэг гишүүний бүрэн эрхийн хугацаа нь 2019 оны хоёрдугаар сарын 06-ны өдөр дууссан байтал түүнийг хууль бусаар есөн сар илүү ажиллуулаад байгаа нь анхаарал эрхгүй татдаг юм.

Тэрбээр 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаярын, 2013 онд  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санал болгосны дагуу ХЭҮК-ийн гишүүнээр тус тус томилогдон ажилласан байдгаас үзвэл үе үеийн Ерөнхийлөгчидтэй ихээхэн ойр дотно байсан бололтой. Комиссын тухай хуульд заасны дагуу П.Оюунчимэгийг дахин улираан ажиллуулах ямар ч боломжгүйг тэрбээр мэдэхийн дээдээр мэддэг хэрнээ намайг дахин улираан ажиллуулж өгөөч хэмээн одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгаас гуйж гувшиж байгаа гэх албан бус мэдээлэл ч байна.

Нийтдээ нэг тэрбум 246 сая төгрөгөөр үнэлэгдэх 2 орон сууц, 4 үйлчилгээний оффистой. 159 сая төгрөгийн үнэ бүхий Тоёота Ланд круйзер-200, Волксваген Тигуан автомашинтай. 130 саяар үнэлэгдэх газар, 20 сая төгрөгийн үнэт эдлэл, “Жи би эс импекс” ХХК болон “ББХ” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг, “Оллоо” ХХК болон “Ремикон” ХХК-ийг хувьцааг эзэмшигч супер баячуудын тоонд орох энэ эмэгтэй яагаад ХЭҮК-ийн гишүүнээр буюу төрийн өндөр албан тушаал хашихаар үхэн хатан зууралдаад байдаг нь сонин. Төрийн өндөр албан тушаалтны ангилал зэрэглэлд багтдаг П.Оюунчимэг гишүүний хөрөнгө орлого хэзээ, хэрхэн огцом өссөнийг хамтдаа тольдоцгооё.

 

 П.Оюунчимэг гишүүний хөрөнгө орлого 2011 онд ямар байсан бэ

"Төрийн мэдээлэл" сэтгүүлд хэвлэгдсэн Төрийн өндөр албан тушаалтнуудын 2011 оны хөрөнгө орлогын мэдүүлгээс үзвэл тус онд П.Оюунчимэг гишүүний жилийн орлого 16 сая, гэр бүлийн гишүүдийнх нь орлого 232 сая төгрөг байжээ. Тэднийх нийтдээ 1.1 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 2 оффис, 1 орон сууцтай. 49 сая төгрөгөөр үнэлэгдэх "Форд экспедишн" автомашинтай байжээ. Хадгаламжиндаа ердөө 500 мянган төгрөгтэй, 28.5 сая төгрөгийн дүрмийн сантай “Жи би эс импекс” ХХК-тай. Хаан банкнаас авсан 450 сая төгрөгийн зээлтэй байсан нь баримт болон үлджээ.

 

ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэгийн 2011 онд мэдүүлсэн хөрөнгө орлого. Эх сурвалж: "Төрийн мэдээлэл" сэтгүүл

 

П.Оюунчимэг гишүүн Эрдэнэт үйлдвэрт бараа нийлүүлж, асар хурдан баяжив

"Эрдэнэт" үйлдвэрийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан Ц.Даваацэрэн “Эрдэнэт” үйлдвэрт бараа бүтээгдэхүүн нийлүүлэх болон хамтран ажиллах гэрээ байгуулсан атлаа гэрээгээ зөрчиж, итгэл алдсан этгээдүүдийн нэрийг зарлаж, цаашид хамтран ажиллахгүй гэдгээ 2013 онд зарлаж байв. 2013 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Эрдэнэт үйлдвэрийн хар жагсаалтад багтсан 105 компанийн нэрсийн дунд П.Оюунчимэг гишүүний “Жи би эс импекс” ХХК байж байгаа нь эрхгүй анхаарал татдаг.

 

Эх сурвалж: МҮОНРТ-ийн албан ёсны сайт www.mnb.mn

 

П.Оюунчимэг гишүүний 100 хувь эзэмшдэг хэмээн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгасан “Жи би эс импекс” ХХК Эрдэнэт үйлдвэрийг “мурьсаны” дараа П.Оюунчимэгийн хөрөнгө мөнгө санаанд багтамгүй ихээр өссөн байгааг тухайн үед хууль хяналтын байгууллагынхан огт анзаараагүй байдаг юм.

Тухайлбал, П.Оюунчимэг гишүүн 2014 онд АТГ-т гаргасан ХОМ-тээ “Өөрийнхөө жилийн орлогыг 25.9 сая, гэр бүлийн гишүүдийн жилийн орлогыг 3.9 тэрбум хэмээн мэдүүлсэн байдаг. П.Оюунчимэг гишүүний үл хөдлөх хөрөнгө нь гурван жилийн дотор 9 дахин өсөж, 9 тэрбум  342 сая төгрөгөөр үнэлэгдэх 2 орон сууц, 4 оффис, 1 өвөлжөөтэй болсон байв. Түүнчлэн 159 сая төгрөгийн үнэтэй Тоёота Ланд круйзер-200, Волксваген Тигуан автомашин, 130 саяар үнэлэгдэх газар, 20 сая төгрөгийн үнэт эдлэлтэй болсон байлаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьцаа эзэмшдэг “Ремикон” ХХК-ийн хувьцаанаас 33367 ширхэгийг худалдан авч, “Оллоо” ХК-ийн 9932 ширхэг хувьцааг авсан байв.

ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэгийн ХОМ, Эх сурвалж: АТГ-ын xacxom.iaac.mn

 

Ийм их хөрөнгийг 2-3-хан жилийн дотор олж чадсан хүнд "Эрдэнэт" үйлдвэрийн хар жагсаалтад орох нь түүнд юуны хохиролтой байв гэж.

П.Оюунчимэг гишүүний үл хөдлөх хөрөнгөнүүдээс дурдвал Баянгол дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хабу” зочид буудал юм. Доороо хүнсний дэлгүүр, ресторан, шөнийн цэнгээний газар, саунтай “Хабу” зочид буудалдаа тэрбээр ХЭҮК-ийнхоо орон нутгийн ажилтнуудыг гадны улс орнуудаас өгсөн тусламж, төслийн мөнгөөр байрлуулах, ХЭҮК-оос явуулж буй аливаа сургалт, уулзалт өдөрлөгийг уг буудалдаа хийлгэдэг болохыг баттай эх сурвалж хэлж байна.

П.Оюунчимэг гишүүний "Хабу" зочид буудал

П.Оюунчимэг гишүүний “Жи би эс импекс” ХХК нь гадаад худалдаа, ундааны үйлдвэрлэл, худалдааны зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулна хэмээн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан боловч хагас тэрбумын төсөвт өртөгтэй нүүрс нийлүүлэх тендерт ялалт байгуулж чадсан нь гайхалтай.

"Жи Би Эс Импекс" ХХК нь П.Оюунчимэг гишүүний нөхөр Д.Батбаярын нэр дээр бүртгэлтэй байдаг

 

Тухайлбал, Налайх дүүргийн "Чандмань Налайх" ОНӨААТҮГ-т нүүрс нийлүүлэх тухай 445 сая 464 мянган төсөвтэй өртөгтэй тендерт оролцон шалгарч байжээ.

"Чандмань налайх" ОНӨААТҮГ-ын шилэн данс. Эх сурвалж: shilendans.gov.mn

П.Оюунчимэг гишүүний огцом баяжсан, олигархи болсон түүх гэвэл товчхондоо ийм байна. Хэрвээ ингэж огцом баяжихад нь түүний ХЭҮК-ийн гишүүн гэх албан тушаал нь дэм болсон бол зууралдаад байхаас өөр яах ч билээ дээ.

Санал болгох

30 Сэтгэгдэл

  1. Нарантуяа

    Оюунчимэг маш их ааш муутай хүн. дээр нь их дээрэлхүү, бусдыг үл тоосон муу авиртай хүн. Хүний эрхийн комиссын нэр барьж төрийн тусгай болон төрийн байгууллагуудад их дарамт шахалт үзүүлдэг хүн шүү. хууль дүрмээ барьж албан тушаалаа төр улс нь авах хэрэгтэй шүү дээ. энэ хүн хэн юм бэ хугацаа бол хугацаа шдээ. Дүү П.Оюунтунгалаг гэж бас ааш авир нь дийлдэхгүй нэг нөхөр цагдааг дамжаад одоо АТГ-т байдаг. дүүгээрээ түрий барьж одоо их юм болно доо. ичиж амьдраасай эгч дүүс. дэлхийгээр нэг шившгээ тарьж яваа улс даа

    1. зочин

      ха ха та ажлаа хийж чадахгүй их загнуулжээ тэ

    2. Zochin

      Tiim yum shig bna ha ha ha

    3. Зочин

      Хүний нэр төрд халдахаа болиоч. Наад хүний нөхөр чинь насаараа бизнес хийсэн хүн. Хүний эрхээс ямар мөнгө олох уу. Хамгийн шударга хүн шдээ

    4. Зочин

      Насаараа төрд ажилласан хүнийг насаараа бизнес эрхэлсэн гэж худлаа ярихаа болиоч.

    5. Зочин

      Насаараа төрд ажилласан хүн яаж ингэж баяжиж чадав. Хулгай авлига, шантааж уу

  2. иргэд олон түмэн

    Хаалгаар гараад тооноор орж ирэгсэд гэж З балайгын зураг тавьж,энэ монголд чинь гарах хаалга орох тооно байгаа юм уу?

  3. zochin

    Хахаж цадсан баян авгай хүний эрх хамгаалах уу. Өөр шударга хүмүүсийг сонгооч ээ

  4. zochin

    Iim hogiin yumnuud tord bhaar yls oron hogjuhuu bushuuhan zailuulj toroo tseberleechee

  5. Зочин

    пээ төрийн албан тушаалд хүрсэн хулгайч болгон эрдэнэтэд шахаа хийж тэрбумтан болох юмаа бузар

  6. Зочин

    баян хүнд пялдага барлаг хүнд дарангуй бузрын муухай хүн дээ

    1. Zochin

      Esregeer bsh uu. Hund tusalj yabsan u gehes, hariu nehdeggui bh da

  7. zochin

    Монголчууд ингэж нэг нэгнээ худлаа бармтаар гүтгэдэгээ болимоор юм. Хүний эрхийн төлөө монголд ганц дугардаг хүн. Жаахан муудалдцчихаад л дургүй нь хүрэхээр ингэж мөнгө төлдөгөө болимоор юм. Өөрт нь тал засаагүй, ар өврөөр нь пялдагдаж гүйдэггүй шударга зөвхөн чин шударгаар ажлаа хийдэг эн мэт эмэгтэйчүүдэд атаархаж шээс нь гоожсон юмнууд л ийм юм бичиж байгаа юм. Ичиж амьдраасай.

    1. Зочин

      АТГ тэгээд худлаа баримт тавих уу,

  8. Зочин

    Үнэхээр бүдүүлэг эмэгтэй шүү, пизда наахуу л гэж яридаг, хүний эрхийн комиссын гишүүн байх ёс зүйгүй эмэгтэй дээ.

    1. Zochin

      Yostoi mdehgui yum bna da. Tiim ug ambas ni unahgui bh. Hu anduurad bfa yum bshu

  9. Zochin

    Hunii uger hun dugnegsed boliochoi hiisen ch yumtai, heleh ugtei humuus shu. Yugiig ni ch medehgui bj

    1. Дорлигжав

      ХЭҮК-ийн өрөөндөө цэнхэр манан суунаглатал тамхи татаад хүмүүстэй хов базаад суудаг л авгай шүү дээ. Итгэхгүй бол чи очоод хар л даа. Тамхины хяналтын хуулийг уландаа гишгэж, төрийн байгууллагын өрөөг бузарлаж суудаг авгай хүний эрхийг хамгаална гэж юу байсан юм. ёстой лоолой биз

  10. Зочин

    Өмнө прокурор байсан гэсэн АТГ шалгаач

  11. Зочин

    Хүний нэр төрд халдахаа болиоч. Наад хүний нөхөр чинь насаараа бизнес хийсэн хүн. Хүний эрхээс ямар мөнгө олох уу. Хамгийн шударга хүн шдээ

  12. Зочин

    Үнэнд нийцэхгүй худал мэдээлэл тавьсан байна.

  13. Зочин

    Ene met ulsaas ikheehen hemjeenii luiwariin arga hereglej sursan luiwarchidiig tor zasagaas zailuulj , ul suuritai shalgah n mash zutei yum.

  14. zochin

    mongol hun ni muuhai yum bna hyataduud ni bugd saihan uu naaduul chini bugd hujaanuud shd

  15. Зочин

    Энэ галт зэвсгийг эрх мэдэлтэй хэн дуртай нь барьж зугаагаа гаргаж байдаг зүйл болсон юм уу.

  16. zochin

    or undesgui hudal medeelel tavisan bna shuu ene site ni hun gutgesen hergeer asuudald orohviidee , yamar zorilgoor huniig ingej muuhai harluulj bichdeg bna aa ingej bichij bgaa nuhduud oorsdoo yostoi asuudal bna daa , huuramch medeeleleer humuusiig turhirch bdg iim site-uudiig haah heregtei

  17. Зочин

    Хуний эрх шударга есны телее хамгийн их ярьдаг хунийг монголын ард тумэн мэднэ ээ.Заавал бугдэд нь таалагдаж терийн ажлыг явуулна гэж байхгуй биз дээ. Энэ сайт бол захиалгаар л хунийг харлуулах гэж ийм мэдээ тавьж ээ. Хэдэн тегрег авч ийм юм бичдэг байна аа. Шалгах хэрэгтэй юм биш уу

    1. Зочин

      Сонгууль дөхөөд албан тушаал горьдсон,найз нөхөд битгий хэл эцэг эхийнхээ нурууруу хутга шаахад бэлэн болсон хүн л ийм худал мэдээлэл тараан шудрагаар ажиллаж яваа нэгнийгээ харлуулж байна. Больж үз хөлсний бичээч гуай.хүн гүтгэж байж хэрэгт оровдоо.

  18. Зочин

    Хэхэ, наад худал мэдээлэлд чинь хүн итгэнэ гэж бодоо юу. Сэтгүүл зүйг уландаа гишгэсэн арчаагүй гарууд л ингэж мөнгөний зохиол бичиж суудаг байх.

  19. Зочин

    Наад сайтын захирал нь Ундрахбаярын багын найз компанид нь ажиллаж байсан хүн байгаа. Ингэж эрээ цээргүй бэлдсэн материал, үг зааж хөтөлсөн хөтлөгчтэй хүнийг санаатайгаар нэр төр, ар гэр тэр байтугай хүүхдийг нь ялгаварлаж монгол хүний амнаас гарамгүй зүйл ярьж суугаа ёс суртхууний наад захын хэм хэмжээг мэдэхгүй луйварчдыг бүгдийг нь шалгаачээ. Хэрэг хийгээгүй л юм бол юунд нь ингэж сандарч яарч үхчих гээд байгааг нь ер ойлгосонгүй. Эд нар чинь Бусадыг луйвардаж авсан мөнгөөрөө авилгалдсан хэвлэлтэй, цагдаатай, шүүгчтэй энэ Лувсандоржийнх ярьж байгаагаар (өндөрөө авсан) жинэхэнэ том луйварчид юм биш үү.Сайн шалгамаар л санагдлаа

  20. Зочин

    Ийм шударга хүнийг яах гэж ингэж худлаа харлуулж байдаг юм бэ? Нөхөр нь 90-ээд оноос бизнес хийсэн болохоор тэр байтугай хөрөнгө цуглуулна шдээ. Баяжих буруу юу. Төрийн мөнгөөр баяжсан тэрбумтангуудтай бүү харьцуул

Сэтгэгдэл үлдээх