СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Ч.Хүрэлбаатар: Цэцэд гомдол гаргасан "Страто" ХХК 3.2 тэрбумын татварын буцаан олголт авах хүсэлтээ ирүүлсэн

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

 

Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалт /АМНАТ.сур/ Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлтийг ҮХЦ гаргасан. Үүнээс үүдэн төсөв 1.3 их наядаар тасрах нөхцөл үүссэн гэж Сангийн сайд Ч.Хүрэлбатар мэдэгдээд байгаа юм. Мөн тус хуулийг өөрчлөх ажлын хэсэг гараад байгаа. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас тодрууллаа.

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Үндсэн хууль зөрчсөн шийдвэрийг ҮХЦ гаргасан. Үндсэн хуулинд газрын доорхи баялаг ард түмний өмч байна гэж заагаад өгсөн. Ингэхдээ татварын орлогоор ард түмэн эзэмшдэг. Гэтэл Цэц шийдвэр гаргаснаар уул уурхайгаас татан авах ямар ч боломжгүй болгоод татварын хувь хэмжээг зохицуулсан бүх заалтыг хүчингүй болгосон. Ингэнээр төсөв дээр тусгагдсан нэг их наяд 994 сая төгрөгийн татвар дутсан.
Одоо энэ хуулийг засах ажлын хэсэг гарчихсан явж байгаа. Засаад татвараа бүрдүүлнэ гэж тооцож байна. УИХ дээр Үндсэн хууль хэлэлцэж байсан учир өөр асуудал хэлэлцэж болохгүй байсан.

Цэцэд гомдол гаргасан "Страто" компани "Боловсруулж байгаа компанийг дэмжихгүй байна" гэж үзээд гомдол гаргасан. Гэвч энэ нь худал. Яагаад гэвэл нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа компани татварын буцаан олголт авч байгаа. "Страто" ХХК л гэхэд 3.2 тэрбумыг авах хүсэлтээ өгчихсөн байгаа.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.