ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ.
-Төрийн албан хаагч мөрийтэй тоглохыг хориглосон. Энэ хугацаанд арав орчим мэдээлэл иргэдээс ирсэн. Иймд Гаалийн газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ казино тоглосон нь нотлогдсон. МИАТ ХК-ийн Сөүл дэх төлөөлөгчийн газрын ажилтан С.Баатарцогт мөрийтэй тоглож, казиногоор үйлчлүүлсэн нь нотлогдсон тул ажлаас нь чөлөөлөхийг тушаасан шийдвэр гарлаа.
Мөн Хүнс, хөдөө ажуйн Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат нарыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гарсан. Энэ асуудал өнөөдрийн Засгийн газрын хуралдаан дээр яригдсантай холбогдуулж, Төрийн албан хаагчдын ёс зүйн дүрмийг хуулийн заалтад оруулж, хууль зөрчвөл шууд чөлөөлдөг байхаар ярилцлаа. Ном болгон хэвлүүлж, төрийн албан хаагчдад болон иргэдэд тараана.
Мөн, цалингаас илүү бэлэг авахгүй байх, ажлын байранд бэлгийн дарамт гаргахгүй байхыг нарийвчлан оруулах нь зүйтэй гэж үзлээ.