Хувиараа бизнес эрхлэгч Ц.Пүрэвдорж мэдээлэл хийлээ. Тэрээр цагдаагийхан бүлэглэж, хууль бус үйлдэл хийж байгааг хэллээ.
Иргэн Ц.Пүрэвдорж:
-Өнгөрсөн аравдугаар сард БЗД-ийн цагдаа хошууч Б намайг гэнэт баривчилсан. Эрүүгийн хэрэг үүсгэсэн мэтээр намайг дарамтлах болсон. Ингэхдээ урдаа сөхрүүлж суулгачихаад дарамталдаг. Хүчээр гарын үсэг зуруулах гэж оролддог. Өдөрт гурван удаа цагдаа дээр ир гэж шантаажилдаг.
Аргаа бараад БЗД-ийн прокурор дээр ороод над дээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна уу, шалгаад өгөөч гэхээр хэрэг үүсгээгүй. Тэгсэн мөртлөө ялын тогтоолтой ялтан шиг харьцаж байна.
Бүр сүүлдээ эхнэрийг минь дуудаж "Чи таван настай хүүхэдтэй үлдэх нь. Танай нөхрийг шоронд явууллаа" гэж дарамталж байна. Өндөр настай ээжийг мнь дуудаж дарамталж байна. Сүүлдээ бизнесийн минь хувиас авна гэж шаардсан.
Уг нь би нэг иргэнтэй 2 сая төгрөгийн л маргаантай юм. Гэтэл хошууч Б гэх эрхэм намайг дарамталсаар байгаад 6 сая төгрөгийн өр төл гэдэг бичиг дээр хүчээр гарын үсэг зуруулсан.
Ингэж дарамтлуулаад байгаа учраас би Нийслэлийн цагдаагийн газарт гомдол гаргасан. Гэтэл удахгүй араас хошууч Б утасдаж гомдлоо татаж ав гэж дарамталсан. Өнөөдөр цагдаа нар мафижсаны тод жишээ бол энэ. Цагдаа нар ингэж олон олон хүнийг дарамталдаг юм байна. АТГ-т ч хандсан. Би эцсээ хүртэл тэмцэнэ.