СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-11-05

LIVE: Сүхбаатар дүүргийн 34-р байранд гал гарчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

 

Сүхбаатар дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэр, МУИС-ийн оюутны 4-р байрны хажууд байрлах 34-р байрны дөрөвдүгээр давхарт гал гарлаа гэсэн дуудлага 16 цаг 45 минутад НОБГ-ын харьяа Гал унтраах ангид иржээ. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн 1 ба 10 дугаар гал унтраах анги бүрэн бүрэлдэхүүнээр галыг унтраахаар ажиллаж байна. 

Дөрөвдүгээр давхарт гарсан гал 2-3 давхар дээш тархсан нөхцөл байдалтай байна. Гал юунаас болж гарсан нь тогтоогдоогүй. Хэр хэмжээг хамраад байгаа нь ч бүрэн дүүрэн тодорхой болоогүй байна.

Манай сурвалжлах баг газар дээрээс нь мэдээлэл хүргэж байна. 

Гал хэрхэн тархсаныг харуулсан сонирхогчийн бичлэгийг та бүхэндээ бүрэн эхээр нь хүргэе. 

Онцгой байдлын албанаас өгсөн мэдээллээр гал айлууд руу ороогүй, арав орчим айлын тагт шатсан гэсэн мэдээлэл өглөө. 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.