Хятадын дарга Ши Жиньпин өчигдөр буюу даваа гарагт Шанхайд болж буй олон улсын импортын экспог сонирхох үеэрээ Хонконгийн удирдагч Кэрри Ламтай урьдчилан мэдэгдэлгүй уулзалт хийжээ. Тэдний гэнэтийн уулзалтын үр дүнд Бээжин дэх эрх баригчид Кэрри Ламыг хална гэсэн цуу үг худал болохыг баталж, эсрэгээрээ Ши Жиньпин дарга түүнд маш их итгэл хүлээлгэж байгаа гэв.
Ши дарга Хонконгийн удирдагчийг үргэлж дэмжихээ илэрхийлэн, Азийн эдийн засгийн төв болсон хотод эмх замбараагүй байдлыг намжаахын тулд тууштай тэмцэхийг хүссэн байна. Тэдний гар барин мэндчилж буй зургийг олон нийтэд дэлгэжээ.
Хонконг, Бээжин хэрэгтэн солилцох хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаал таван сарын хугацаанд үргэлжилж, Кэрри Лам эцэст нь хуулийн төслийг эргүүлэн татсан ч тэмцэгчид ардчилсан шинэчлэл, бие даасан цагдаагийн мөрдлөг явуулах зэрэг нэмэлт шаардлагуудыг тавьсаар байгаа юм.
Эх сурвалж: www.bbc.com