Шинэ Зеландаас ирсэн жуулчин Грекийн арлуудын орчимд сураггүй алга болоод хоёр хоножээ. 45 настай Кушила Стейн аврагдах хүртлээ хийлдэг завин дээр далайн давалгаагаар хөвж, чихрээр гол зогоож байжээ. Түүнийг өнгөрсөн ням гарагт Грекийн хамгийн том арал Критээс хойшоо 100 гаруй км-т Эгийн тэнгисээс олсон байна.
Далайд 37 цагийн турш хөвөхдөө чихрээр хооллохоос гадна даарахгүйн тулд гялгар уутаар өөрийгөө баглажээ. Стейн туршлагатай далайн аялагч байсан тул аврагчдад дохио өгөхийн тулд толгойдоо улаан өнгийн цүнх углан толь тусган ашигласан байна. Мөн амьд гарч чадахгүй байж магадгүй хэмээн урьдчилан ээжийнхээ нэр, холбогдох мэдээллийг завин дээр бичиж тэмдэглэсэн байжээ.
Хатагтай Стейн Туркээс Афин руу дарвуулт завиар аялж байсан британи эрд тусалж байгаад ойролцоох Фолегандрос арал руу хийлдэг завьтай сэлүүрдчихээд буцжээ. Гэтэл буцах замдаа нэг сэлүүрээ усанд унаж алдсаны зэрэгцээ хүчтэй салхи шуурч түүнийг хол аваачсан байна. Баасан гарагт явсан аялагч буцаж ирээгүй тул бямба гарагийн өглөө зургаан усан онгоц, нисдэг тэрэг, усан доорх дрон ашиглан эргийн хамгаалагчид хайгуулд гарчээ.
Эх сурвалж: www.bbc.com