СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ц.Элбэгдоржид үүсгэсэн хэрэгт "НОТЛОХ БАРИМТ" гэх зүйл үнэхээр байгаагүй гэж үү

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж УЕП-т хандан хатуу хөтүү үгтэй захидал бичсэн нь олны анхаарлыг татаад байна. Тэрбээр уг захидалдаа "...Намайг буруутгаж байгаа хэрэг хууль эрх зүйн талаасаа үндэслэлгүй, гэмт хэргийн обьектив болон субьектив бүрэлдэхүүнгүй, нотлох баримт гэх зүйлд өрөөсгөлөөр хандсан. Зөвхөн яллах буруутгах талыг барьж ажилласан хуулийн мэргэжлийн болон түүхэн цаг хугацааны шалгуур үл даах элдэв цаас, үг өгүүлбэр, түүврийн эмх журамгүй, цоохор цуглуулга гэж би харж үнэлж байна..." хэмээн өөрийгөө эрс шийдмэг өмгөөлсөн байх боловч түүнийгээ нотолсон баримтыг олон нийтэд дэлгээгүй байх юм. 

Ерөнхийлөгч асаны Ерөнхий прокурор руу илгээсэн захидлаас үзвэл түүнийг "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг "Монголиан коппер корпорэйшн" ХХК худалдан авах ажиллагаанд оролцсон гэх хэрэг, мөн “American school of Ulaanbaatar” гэх дээдсийн хүүхдүүд л сурч төгсдөг дийлдэшгүй үнэтэй сургуулийн 10 хувийг хэрхэн эзэмшсэн бэ гэдэг асуудлаар шалгаж эхэлсэн болтой юм. 

Монголын Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нар Зайсанд байрлалтай Ерөнхий боловсролын хувийн сургуулийг хэзээнээс хэрхэн эзэмшсэн асуудлыг нэг жилийн өмнө манай сайт хөндөн бичиж байсан. Тэрхүү нийтлэлээ өнөөдөр бүрэн эхээр нь дахин хүргэж байна. Мөн энэхүү нийтлэлд дурдагдсан баримтуудыг няцаасан өөр нэгэн баримтыг Ц.Элбэгдорж гуай олон нийтэд дэлгэж, өөрийгөө өмгөөлнө хэмээн итгэж байна.

Ц.Элбэгдорж “American school of Ulaanbaatar”-ын эзэмшигч болжээ

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Эрчим хүчний сайд асан Д.Зоригт нар 2019 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр “American school of Ulaanbaatar” хувийн сургуулийн хувьцааг худалдан авч, албан ёсоор Улсын бүртгэлд бүртгүүлжээ.

Төрийн өндөр албан тушаалтнуудын хүүхдүүд хийгээд худалдаа бизнесийн акулуудын хүүхдүүд л суралцдаг “American school of Ulaanbaatar”-ийг яагаад Монгол Улсын төрийн өндөр албан тушаалыг хашиж явсан дээрх эрхмүүд худалдан авсан, мөн ямар мөнгөөр тэрхүү сургуулийг худалдан авсан нь эрхгүй анхаарал татаж байна.

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Зайсан толгойн хажууханд байрлалтай, Америкийн ЕБС-ийн хөтөлбөр, арга зүйгээр сургалтаа явуулдаг “American school of Ulaanbaatar” сургууль нь бэлтгэл, бага болон ахлах гэсэн гурван хөтөлбөрөөр сургалтаа явуулдаг. Бэлтгэл бүлгийн төлбөр нь жилийн 13,000,000 төгрөгийн төлбөртэй бол 1-5 дугаар ангийн жилийн төлбөр нь 16,000,000 төгрөг байдаг.

Уг сургуулийн сургалтын төлбөр анги дэвших тусмаа улам өндөр болдог бөгөөд 6-8 дугаар ангийн сурагчдын жилийн төлбөр 20,000,000, 9-12 дугаар ангийн сурагчдынх 24,000,000 болдог учраас чинээлэг давхаргынхан л уг сургуульд хүүхдээ өгдөг байна.

Зах зээлийн үнэлгээ нь бараг 100 тэрбум төгрөг хүрэхүйц энэ сургуулийн таван хувьцаа эзэмшигчийн нэг нь Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болж чадсаныг үнэхээр бодоод бодоод олохгүй байна.  

Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хамгийн сүүлд 2016 онд АТГ-т гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрөө жилд 88.2 сая төгрөг, эхнэр Х.Болормаа нь 12.3 сая төгрөгийн орлого олдог, 526 сая төгрөгийн хоёр орон сууц, 635 сая төгрөгийн үнэт эдлэл, дансандаа 57.4 сая төгрөгтэй хэмээн мэдүүлсэн байдаг юм.

Ц.Элбэгдоржийн хөрөнгө нь дундаж монгол хүний хувьд асар их байж болох ч “American school of Ulaanbaatar”-ийн хувьцаа эзэмшигч болоход хэтэрхий бага мөнгө билээ.

Харин тэрбээр яаж чадсан юм бол?

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн сэнтийгээс буусныхаа дараа хувийн бизнесээ хөгжүүлэх ажилд ханцуй шамдан оржээ.

Тэрбээр өөрийн төрсөн хүү Э.Эрдэнэ болон Г.Бүүвэйхүү нартай хамтран 2018 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр “Элбэг Эрдэнэ консалтинг” ХХК-ийг гадаад худалдаа, бизнесийн зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явуулна хэмээн шинээр үүсгэн байгуулжээ.

Мөн өөрийнхөө орлого ашгийг нэмэгдүүлэхийн тулд АНУ-ын казинод мөрийтэй тоглож байсан нь нэг матаач нөхрийн балгаар олонд ил болж байв.

Үүнээс үзвэл экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  АНУ-ын казиногоос асар их мөнгө хожсон байх, үгүй бол хүүтэйгээ хамтран байгуулсан “Элбэг Эрдэнэ консалтинг” ХХК нь асар өндөр ашигтай ажиллаж “American school of Ulaanbaatar”-ын хувьцааг худалдан авах хэмжээний санхүүгийн чадамжтай болсон байж болзошгүй байна.

Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа “Хүүхдийн Ирээдүй Хөгжлийн Гарц Болор Сан”/2011.03.29/, “Женесис” ХХК/2012.04.05/, Олуулаа нэмэх НҮТББ /2012.10.12/, “Эрх чөлөө төв” НҮТББ /2013.05.08/, Элбэгдорж хүрээлэн НҮТББ /2013.05.17/, Монгол Фаундэшн НҮТББ /2014.08.14/, Гүрэн дээд сургууль БСБ /2015.12.09/, Муштааг ХХК /2016.04.29/, Ногоон бүс сан НҮТББ /2017.03.17/-ны өдөр тус тус үүсгэн байгуулж, хувьцаа эзэмшигчээр бүртгүүлж байжээ.

Тэрбээр Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа есөн хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн ч гэлээ хөрөнгө орлогод бодитой өөрчлөлт гарч байгаагүй юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (51)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
5 жилийн өмнө
202.9.44.149

элбэгдорж шиг улаан цагаан лдээрэмчин хулгайч гэж байна уу, тэр муу хулгайчийн орлого гээд байгаа нв хахууль авлига тэртусмаа оюу толгойгоос хулгайлсан мөнгө гэдэг нь нэгэнт тодорхой болжээ. тэгээд тэр тарвага эрдэнэтийн баяжмалыг гэхэд л зүүн баруунгүй шаасан байгаа юм. гэхч нь бэлээхэн гарч ирээд зарлаад байхад яагаад шуудхан баригдаггүй л олны уурыг бараад бн. энхбаярыг чинь яалаа утсаар наранхүүтэй холбогдсон гэж ганцхан хүний үгээр яллаж байсан биз дээ. гэтэл хүзүүүгүй тарвагын зөвхөн эрдэнэтийн баяжмалаас жилдээ хулгайлж ирсэн мөнгө нь 44 тэрбум төгрөг гээд бай,гаа шшүү дээ

Иргэн
5 жилийн өмнө
43.242.243.125

Ер нь иймэрхүү сургуулиудад сурч бгаа хүүхдүүдийн эцэг эхийг нь шалгахад юм гарна шүү.

Zochin
5 жилийн өмнө
73.50.120.83

Ene hachin umiig harhaar oi gutaad bh um. Shalgah heregtei

Зочин
5 жилийн өмнө
66.181.161.30

Haha, haana bna, notolgoo ni. Сургалтын төлбөрийнх нь мэдээлэл тавингуутаа, маллаад шаачих юм аа. Хувьцаа эзэмшигчдийнх нь мэдээлэл тавиадах. Ер нь хувьцаатай юм уу, наадах чинь. Шааж өгөх юм аа.

Чулуунбат Уранчимэг.
5 жилийн өмнө
80.98.189.221

Жинхэнэ Монгол мафи үүсгэж,хүзүүгүй тарвага.Яах уу?эрхбиш таслан зогсооно биз дээ,төр,захиргаа,шүүх,цагдаа ажилдаг бол.Бөгс илхэд л Со д шоронд ш дээ,арай юм аа.

Irgen
5 жилийн өмнө
66.181.161.124

Umhuursun huvalznyyd hanaj tsadah bologui ym bh da shunal ihedvel shulam gj ug bi de

Zochon
5 жилийн өмнө
122.201.21.113

Энэ хүнд хамаагүй шүү дээ.Шал өөр эзэнтэй.Сургууль ч сайн ажиллаж байгаа байх шүү.

Зочин
5 жилийн өмнө
66.181.161.3

Өмхий архичин жалгачин янхан эргүү зангаа татацгаа. Эбэгийн шилэн дансны хуулыг хэрэгжүүлчээд олон юм хуцаарай. Барьж идээрэй алнуудаа. Эбэг ганц өмөөрчий

Зочин
4 жилийн өмнө
24.16.188.187

ганц л гарц байна. Эбэ ирээд л шалгуулчих хэрэгтэй! тэгээд л болоо шдээ

зочин
5 жилийн өмнө
103.10.22.100

энэ нөхөр монгол улсыг шороотой нь хутгаж орхисон гайтай амьтан. 1990 онд юу хэлж ярьж байсан билээ. гэтэл одоо 1937 оныг ч давтах мангас болсон байна . улс төрөөс хамсаатнуудаа аваад газрын гаваар далд ор. тэр тамгын газрын дарга байсан Цагааны хийсэн луйвар илэрээд эхэллээ.

Зочин
5 жилийн өмнө
202.9.43.81

ene onhruushiig duujleech ee

Зочин
5 жилийн өмнө
66.181.161.69

ХҮЗҮҮГҮЙ ХУЛГАЙЧЫН БҮХ ХӨРӨНГӨӨР НЬ БҮХ МОНГОЛЧУУДЫН ЦАЛИНГИЙН ЗЭЭЛЫГ ТӨЛҮҮЛЖ ӨНДӨР НАСТНЫ ТЭТГЭВРЫГ 500000 МЯНГА БОЛОГО.

Зочин
5 жилийн өмнө
103.111.68.3

ГАНЦ ОЮУ ТОЛГОЙГООС Л 500 САЯ АМ.ДОЛЛАР ХАХУУЛД АВСАН ГЭДЭГ, ШИНЖААНЫ ТАГНУУЛ

Зочин
5 жилийн өмнө
203.91.115.51

энэ хүн яг юу буруу хийчихсэн хүн юм бээ. хэлээд өгөөч. издээ үнэхээр сжджх юм алгоо.

Зочин
5 жилийн өмнө
203.91.115.51

энэ хүн яг юу буруу хийчихсэн хүн юм бээ. хэлээд өгөөч. издээ үнэхээр сжджх юм алгоо.

Zochin
4 жилийн өмнө
73.50.191.49

Oilgomjtoi . Elbegdorj alban tushaalaa ashiglan abilga abch bayajsan ni haragdaj bn. Buh salbart biznestei bn. Shalgaad gargaj irj bga baihaa.

Зочин
4 жилийн өмнө
66.181.161.70

Барьж хорь.

Зочин
4 жилийн өмнө
221.141.160.80

Муу новшдоо. Жинхэн хятад хүн бүх хөрөнгийг нь хураан хэрэгтэй!!!

Мөнхалдар
4 жилийн өмнө
66.181.161.60

ЭНЭ СУРГУУЛЬД ХҮҮХДҮҮДЭЭ ӨГДӨГ БҮХ ХҮМҮҮСИЙН ХӨРӨНГӨ ОРЛОГЫН ЭХ ҮҮСВЭРИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ БНА

Үнэн
4 жилийн өмнө
103.57.95.63

Худал худал гэхэд арай л худал мэдээлэл байна шүү! Энэ сургуулийг хамгийн анх УИХ-ын гишүүн болохоосоо өмнө Д.Зоригт байгуулж байсан төдийгүй Монголын анхны кембриж хөтөлбөртэй сургуулиудын нэг. Олон жил болж байна. Одоо том охин нь хариуцан ажиллуулж буй болно

Зочин
4 жилийн өмнө
202.21.113.82

Их монгол плаза гээд их тэнгэр дэрлэх шахсан өндөр байшин худалдаа үйлчилгээний барилга цаад хороололтойгоо элбэгдоржийн ах дүү нар эзэмшиж байна

батзандан
4 жилийн өмнө
182.160.39.196

энхбаярыг онгоцоор ном зөөлөө гэж шоронд хийж байлаа энэ тарвага. одоо өөрөө иджээ идэж

Энхтуяа
4 жилийн өмнө
66.181.183.248

Тэтгэврийн зээлийг 100хувь олгомоор байна

иргэд олон түмэн
4 жилийн өмнө
66.181.191.35

Элбэгдорж ерөнхийлөгч байхдаа...Хууль дуудвал гутлаа тослоод зангиагаа засаад очиж бай гэж айлдаж байсан,гэтэл өөрөө АТГ хэд дахин дуудахад очилгүй гадагшаа гарчихаад гаднаас наашаа харж элдвийн юм яриад байх нь үнэхээр зохимжгүй,үнэхээр худалч хуурмаг хүний шинж мөн,ам ажил хоёр нь зөрөхлөөр хүн ер нь тэгээд нүүрэндээ үсгүй болохоос малаас ялгаагүй хэрэг,одоо байтлаа Х.Баттулгын жүжигийн гол дүрд оролцохоор очихгүй гэж ярьж байна,Баттулга дуудаагүй хууль дуудсан шүүдээ,ингэж өөрөө өөрийгөө доош нь хийх ямар хэрэг байна,эх орондоо ирээд хуулийнханаар шалгуулаад нэр цэвэр гарчихаад ханхалзаж байхын оронд элдвийн ов мэх шалтаг зохиож яваа нь өөрөө гэмт хэрэгтэн,хууль зөрчигчийн хөдлөшгүй батлагаа шүүдээ,шившигийн амьтан,адгын новш байжээ,үүнийгээ өөрөө батлан харуулсан учираас үүнээс хойш дөд дөх ерөнхийлөгч энэ тэр гэх хэрэг алга,ерөөсөө энэ новшоос залхаж ч байна,олон түмний ам ч их хазайсан байнадаа,ядаж л ялтан боллоо гэхэд гуалингийн өрөөсөн тал өнхөрүүлэж чадахгүй хүний сүг юм биш үү?энүюм байнаүний төрсөн үнэн үхэх нь үнэн бусад нь цөм худлаа новш юм байна.

Иргэг
4 жилийн өмнө
66.181.161.62

Хаанач хувийн бага сургуульд сурч байсан өөрийнх аягу ямраас шалтгаалж ёрдийн сургуулийн хүүхдээс дор байхыг үгүсгэхгүй ёрнь үндсэн хуулиндаа үнэ төлбөргүй суурь боловсрол олгоно гэж заачихаад үнэтэй сургуульд өгч хулгайч нарыг давраадаг бидний буруу шүү

Dsgggt
4 жилийн өмнө
103.57.94.154

Shalga tegeed boloo

Няи
4 жилийн өмнө
64.119.26.247

Бүх хөрөнгийнь болон авгай хүүхдүүдийн хөрөнгө мөнгийг нь хурааж улсын орлого болго

Zochin
4 жилийн өмнө
59.153.87.174

Ийм улаандаа гарсан хошигруулагч жүжигчинг дахин2 сонгоод байдаг хүмүүс эрх биш нэгийг бодох байлгүйдээ Эбэ үйлийн үрээ үеийн үед үр удмаараа төлөөд барахгүй...үхэж далд ормордоо

Элбэгээ
4 жилийн өмнө
71.218.167.185

Ховд Увсынхан элбэгээг хамгаалаад байдаг тэнэг

баяр
4 жилийн өмнө
66.181.161.49

гадаад орнуудад ардчилал түүний хѳгжлийн талаар ѳндѳр үнээр лекци уншдаг талаар энэ сайтын сэтгүүлч сонсоогүй бол виккипедигаас үзэж болноо ѳѳ уучлаарай манай сэтгүүлчид хэл ус муутай хов жив бичдийг мартчихаж

Зочин
4 жилийн өмнө
66.181.161.86

Яагаад болохгүй гэж

Зочин
4 жилийн өмнө
150.129.142.208

Энэ шуналтанг дэжд тэнгэр гэсгээх вий

Зочин
4 жилийн өмнө
103.212.116.137

Багш,эмч,сувилагч,цагдаа,аврагч-гал сөнөөгчдийн жилийн дундаж цалингаас давсан төлбөрөөр бага,дунд ангийн хүүхдүүдээ сургадаг ийм үнэтэй сургуулийг шудрага бизнесээрээ худалдаж авах хоншоортой аавын хүү монголд үнэхээр байхгүй.Гагцхүү хамгийн том "хулгайч" нар л чадна...

Зочин
4 жилийн өмнө
66.181.177.69

Корона өвчин гарчихаад байхад төлбөрийн ядаж 40 хувийг эргүүлэн өгнө биз дээ. Телевиз, онлайнаар ядаж хичээл заасан биш. Энэ сургуулийн менежерүүд үнэхээр харьцаа муутай. Ялангуяа сайд агсан Зоригийн авгай бол шулам гэсэн үг.

Зочин
4 жилийн өмнө
66.181.177.69

Корона гарсантай холбоотой сургалтын төлбөрөө ядаж 40 хувь хөнгөлнө биз дээ. Онлайнаар ядаж хичээл заадаг ч биш.

Зочин
4 жилийн өмнө
103.57.94.13

Genco trolluudad odoo hun itgehee bolison.Elbegeegees yamar ikh aidag um ve

Зочин
4 жилийн өмнө
202.179.26.115

Энэ бүгдийг шалгах ёстой. Нэг ч өдөр бизнес хийж үзээгүй гэж өөрсдийгөө магтдаг М Энхболд Ц Нямдорж мэтийн хүмүүс хаанаас яаж ийм их мөнгөтэй болсон туршлагаасаа ядарсан иргэддээ хэлж өгөх хэрэгтэй ш дээ.

Хууль
4 жилийн өмнө
202.179.26.115

Энэ бүгдийг шалгах ёстой. Нэг ч өдөр бизнес хийж үзээгүй гэж өөрсдийгөө магтдаг М Энхболд Ц Нямдорж мэтийн хүмүүс хаанаас яаж ийм их мөнгөтэй болсон туршлагаасаа ядарсан иргэддээ хэлж өгөх хэрэгтэй ш дээ

Зочин
4 жилийн өмнө
202.170.66.18

энэ нэг юмыг буудчихаж болдоггүй юм уу

Мөнхөө
4 жилийн өмнө
103.212.119.69

Худлаа ярихдаа үнэн мэргэжсэн новш юмаа. Зангиагаа зүүгээд хариуцлага хүлээх яасан бэ.Солонгосын ёрөнхийлөгч шин зангарагтай байгаач.

зочин
4 жилийн өмнө
64.119.16.100

Энэ муу лаларын хулгайчийн гар ороогуй салбар гэж алга естой оорийгоо бодсон лаларын хулгайч шуу. Ард тумэн гэж ахиж орилох юм бол сарьсан хоншоорийг нь тас цохихож заяна шуу. Наад шижэгийн царайгаа ард тумэнээс л хол байлгаарай чамайг яваа газар болгон авилгал хээл хахуул дагаж явдаг юм шуу муу ухээрийн гологоо

зочин
4 жилийн өмнө
202.9.40.72

ЭЛБЭГ ХУЛГАЙЧИЙН ӨМХИЙ АМЬСГАА НЬ ХҮРТЭЛ ХУДАЛ ХУУРМАГААР ХОРДОХООР БУЗАРТАХААР БУЗРЫН ХУЛГАЙЧ. ТАГЖГАР ХУЛГАЙЧИЙН ХИЙСЭН ХУЛГАЙ ХУДАЛ ЛУЙВАР ЗАЛИЛАНГ ХОРВОО ДААХГҮЙ. ӨӨР АМЕРИК СОЛОНГОС ӨӨР ЯМАР Ч УЛС ОРОНД БОЛ ИЙМ ХОГИЙН ХУЛГАЙЧИЙГ АЛЬ ХЭДИЙН 100 -ГААС ЖИЛИЙН ЯЛ ОНООГООД ЦААШ НЬ ХАНГ ХОРЬЧИХСОН БАЙГАА. ГЭМТ ҮЙЛДЛИЙГ НЬ ХҮМҮҮС ТООЛООД ХӨЛ ГАРЫН ХОРИН ХУРУУ ЦӨӨДӨӨД БАЙНА ГЭЖ БАЙГАА ЮМ ЧИНЬ. БУЗЫРН СЭЖГИЙН БУЛАЙ АМЬТАН НҮДНИЙ ӨМНӨ БАЙСГЭЭД ГАРААД ИРНЭ ЭНЭ БУЗРЫГ БУШУУХАН ШИГ ЦААШ ХИЙГЭЭСЭЙ

Хүзүү
4 жилийн өмнө
66.181.161.68

Энхбаяраас юм олсон шиг наад новшоосоо заавал ол.

Улсболд
4 жилийн өмнө
64.119.18.231

Манайхан хүнийг харлуулах гэж мөн ч их үлгэр ярих юм даа.Америк сургуулийн барилга 300 гаад сая төг-өөр л боссон.Юун хэдэн зуун тэрбум.Сургалтын төлбөрөө энэ жил эрс багасгасан шүү дээ.

Зочин
4 жилийн өмнө
202.9.46.171

Bi jamd 300m ogie. Chi zaisand tiim barilga bariad sda mini

Зочин
4 жилийн өмнө
66.181.191.107

Сурцан хулгайч юмдаа.Сунцан санаа юмдаа

иргэн
4 жилийн өмнө
202.55.188.91

баттай эх сурвалж мэдэж байгаа Алтан хуяг гэрчийн мэдүүлэг яагаад авахгүй байгаа юм хуулийхан өмөөрөх үүднээс гэрчийн болон зарим гэмт хэргийг шалгахгүй байна

Мөнх
3 жилийн өмнө
192.82.74.65

Сургууль байгуулхад оруулсан хөрөнгө үүсгэн байгуулагчидын гэрээнд заагдсан байгаа улсын бүртгэлийн газарт байгаа , өнөөгийн үнэ цэнэ энд хамаагүй

Зочин
3 жилийн өмнө
73.239.101.128

Butgii hudlaa shaagaad bai muusain suganii us gutalnii alchuurnuudaa

Зочин
3 жилийн өмнө
202.9.46.75

Хурдан үхэж далд ор гэж хараая чамайг

Зочин
3 жилийн өмнө
192.82.91.20

Хэрхэн яаж баяжсаныг нь шалгахад тодорхой болно шүү дээ. 1990 онд талбай дээр ямархуу амьтан явсныг нь хүн болгон мэднэ. Гэнэт баяжих гэдсэнд халтай гэгчээр гэнэт л цулайтал баяжиж малийтал таргалсан нөхөр. Үнэнчээр хөдөлмөрлөсөн бол ингэж гэнэт баяжих үндэс байхгүй гэдгийг захын тэнэг мэднэ. Энэ хулгайчийн ам мэхэнд хууртагдаад байх шаардлага байхгүй төрийн төмөр нүүрийг харуулж хөрөнгийг нь хурааж ялыг нь үүрүүлж бусдад хулгайч нарт нь сургамж болго. Давраагаад байх шаардлага алга. Насаараа л жаргалаа одоо хийсэн хэргийнхээ ялыг үүрэг.Нэг хэсэг нь /дарганцар нэртэй цөөнх хулгайчид/улсын хөрөнгийг идэж ууж баяжин жаргаад борчуудын амьдрал улам бүр дордоод байж болохгүй биздээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.