СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: Японы кино наадамд дайны үед хохирсон солонгос эмэгтэйчүүдийн талаарх баримтыг харуулна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Кавасаки хотын кино наадамд дэлхийн хоёрдугаар дайны үед бэлгийн боолчлолд өртөж байсан солонгос эмэгтэйчүүдийн талаарх баримтат киног танилцуулахаас татгалзаад байсан бол эргэж дэлгэцэнд гаргахаар болжээ.

Японы эзлэн түрэмгийллийн үед Азийн олон мянган эмэгтэй бэлгийн боолчлолд өртсөн тухай сэдэв улс хоорондын харилцаа холбоонд сэв суулгаж, хүний эрхийн байгууллагууд, уг явдлыг эсэргүүцэгчдийн шүүмжлэлтэй нүүр тулсан эмзэг сэдэв юм. Тиймээс энэ талаарх баримтат киног олон нийтэд дэлгэх нь зохион байгуулагчдын аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл болж магадгүй хэмээн сэрэмжилж байжээ.

Аюулгүй байдлыг хамгаалах асуудал шийдэгдсэн учир “Shusenjo: The Main Battleground of the Comfort Women Issuе” буюу “Шусенжо: Эмэгтэйчүүдийг бэлгийн боолчлолд хамруулсан гэх явдлын гол талбар” баримтат киног Кавасакигийн кино наадамд гаргах юм байна.

Гэсэн ч . Асахи Шимбунд мэдээлснээр тэдгээр хүмүүс кино бүтээлд зориулж бус судалгааны баримт материалд зориулж ярилцлага өгсөн байна.

Дайны он жилүүдэд Японы арми 200,000 эмэгтэйг бэлгийн дарамт, хүчирхийлэл, боолчлолд хохироож байсан гэж түүхчид үздэг. Эдгээр эмэгтэйчүүдийн ихэнх нь солонгос эмэгтэйчүүд байсан төдийгүй, Хятад, Филиппин, Тайвань, Индонези улсуудын иргэд ч байсан гэдэг.

 

 

Харин . Гэвч 1965 онд Токиогоос Өмнөд Солонгос улстай дипломат харилцаагаа эргэн сэргээхээр 800 сая ам.долларын санхүүгийн тусламж үзүүлсэн бол 2015 онд хэрэг явдлыг намжаахын тулд уучлалт гуйн тэрбум иенийг хохирогчдод олгохоор болжээ.

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.