СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Жүжигчин Леонардо ДиКаприо тэмцэгч Грета Тунбергийг манай үеийн удирдагч гэжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч Грета Тунбергийг дэмжигчдийн дунд Холливудын нэрт жүжигчин Леонардо ДиКаприо багтжээ. Тэрээр өнгөрсөн баасан гарагт өөрийн Инстаграм хуудсандаа 16 настай тэмцэгч охинтой хамт авахуулсан зургаа нийтэлсэн нь сая сая хүмүүст хүрсэн байна.

ДиКаприо “Хүн төрөлхтний түүхэнд дуу хоолойгоо хүргэж, өөрчлөлтийг эхлүүлж байсан тохиолдол тун цөөхөн. Харин Грета Тунберг манай цаг үеийн удирдагч мөн” хэмээн зургандаа тайлбар бичжээ. Мөн “Ирээдүйд өвлүүлэн үлдээх дэлхийн ертөнцийн төлөө өнөөдөр бидний хийж буйг түүх шүүх болно. Гретагийн зурвас дэлхийн удирдагчдыг сэрээнэ гэдэгт итгэж байна” гэжээ.

Тунбергийн адил ДиКаприо ч мөн хүрээлэн буй орчныг хамгаалахын төлөө тэмцэгч юм. Оскарын шагналт жүжигчин өөрийн сангаар дамжуулан дэлхий даяар цаг уурын өөрчлөлтийн эсрэг амьд байгалийг хамгаалах, эко системийг тэнцвэржүүлэх төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажилладаг билээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.